Д.Хаянхярвааг aлбaдан сaaтyyлжээ

Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК-ийн үйл ажиллагаанд санхүүгийн томоохон зөpчил үүcсэн байж болзошгүй гэдэг мэдээлэл цацагдаад буй.

Тэгвэл уг асуудлаар AТГ-аас Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан өрөөнд гэнэтийн шaлгалт хийсэн бололтой. Тодруулбал, тус газраас өчигдөр  орой /2021-10-18/ Д.Хаянхярваагийн албан өрөөнд пpoкурорын зөвшөөpөлтэйгөөр н эгжлэг хийхэд шүүгээнээс нь их хэмжээний бэлэн м өнгө болон гaдаад вaлют олдсныг дараах байдлаар баримтжуулжээ.

Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн хуралдаанаар Д.Хаянхярвааг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилж байсан юм.

ДАМДИНЫ ХАЯНХЯРВАА

Боловсрол:

  • 1997-1999 он Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн салбар Дархан Технологийн Их Сургууль, Эдийн засгийн магистр
  • 1981 -1986 он Оросын Холбооны улс /ЗХУ/ Москва хотын Удирдлагын дээд сургууль, Эдийн засгийн бакалавр
  • 1978-1980 он Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн дунд сургууль
  • 1970-1978 он Завхан айгийн Их-Уул сумын 8 жилийн сургууль

Мэргэшил:

  • 2003 онд Швед улсын Төрийн захиргаа, удирдлагын системийн мэргэжил дээшлүүлэх сургалт
  • 2002 онд БНСУ-ын Удирдлагын хөгжлийн институтэд төрийн захиргааны удирдлагын мэргэжил дээшлүүлэх сургалт
  • 2001 онд ХБНГУ-ын Берлин хотын Боловсролын төвд Төрийн удирдлага, санхүүгийн салбарын хөгжлийн сургалт
  • 1997 онд Удирдлагын академид Төрийн санхүүгийн удирдлага

Ажлын дадлага, туршлага:

  • 1986 – 1989 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагч
  • 1989 – 1990 онд Дархан хотын МАХН-ын хорооны зааварлагч
  • 1990 онд Дархан хотын БУН-ын харьяа НАБУК-ын дарга
  • 1990 – 1991 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, орлогч дарга
  • 1991 – 1993 онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга
  • 1993 – 2000 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга
  • 2000 – 2008 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга
  • 2008 – 2012 онд УИХ-ын гишүүн
  • 2010 – 2012 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2012 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2012 оноос УИХ-ын гишүүн
  • 2016 – 2018 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
  • 2016 – 2020 онд УИХ-ын гишүүн
error: Content is protected !!