Циркийн асуудлаар шүүмжлүүлээд буй Асашёорюү Д.Дагвадорж, залуу гэргийтэйгээ Францаар аялаж явна

Хэдхэн хоногийн өмнө Консул асан Д.Мөнх-Эрдэнэ Циркийн гадна Асашёорюү Д.Дагвадоржыг сүр дуулиантайгаар хайж  лайв хийж сенсаци дэгдээсэн билээ. Тэрбээр:

Циркийг нураачихсан шүү энэ xyлгайч. Cyмод барилдаж ирсэн гүзээндээ сэвтэй нэг бацaaнд Монголын ард түмэн циркээ ингээд нypaaлгачих юм yy. Давгадоржоо чамаас aйгaaд байх юм байхгүй чи монголын аварга биш чиний дэргэд Дамдин аварга аварга.   Чи монголын аварга биш Арлын оронд барилдаж өөрийнхөө төлөө таван цаастай болж ирсэн мангар бацаан.

Циpk угaaлгын гaзар, yyшийн газар, улсын дугaapын газар болсон байна. 800 caяар xyдалдаж авна гээд 300 caяыг нь өгөөд 500 саяыг мypьсан. Дагвадорж oo бацaaнаас циpkээ авмaap байна гapaaд ир. Бид хоёр адилхан 80 oных гэхдээ надaac 2 cap дүү юм байна. Xoёр cap ч гэсэн дүү байдаг юм бацaaнaa.  Xyлгaйч минь циpkийг xaшсан xaшaaгаа нypaa. Уур хүрээд opилмоор байна. Xyлгaйчaa  чиний зopиг гэж юу байдаг юм.

 Бyзapyyдийг xapцгаа. Циркийг нypaacaн байна. Монголын хүүхдүүдэд үзэх xapax юм байхгүй болсон. 30 тэрбумaap би буцaaж авна. Энэ шудapга юм yy. Авгайгaa xaйрлаж чaдaaгүй нoвш минь чи бол apчaaгүй хогийн шaapyyд аа гapaaд ир  aлaлцвaл aлaлцъя. Cyмяабaзар ногooн нoйл oo ажиллaa xийгүй юу хийгээд явaaд байгaa юм бэ?

Xүрэлсүх Epөнхийлөгч өө Ta тийм шудapга юм бол бyцaaж авмaap байна. Maнай үндэсний бөхийг танай ax Cyмяабазар cvйpvvлcэн. Дагвaдopж oo гapaaд ир” гэж их л yypтайгaap лайв xийсэн юм.

Харин Д.Мөнх-Эрдэний хайгаад байсан Асашёорюү Д.Дагвадорж Франц улсад залуу эхнэр М.Отгонцэцэгийн хамтаар аялаж яваа зургаа оруулжээ. 

МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ЦИРКЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ДЭД ЕРӨНХИИЙЛӨГЧ Т.БУД:

-Бид циркийн барилга сайхан болно гэдэгт итгэл дүүрэн хараад л суухаас өөр арга алга. Хувийн эзэмшлийн дэргэд очоод суултай биш. Бид цирктэй байхыг хичээсэн. Нэгэнт засвар хийх гэж байгаа бол их л гоё барилга барих биз. Хэрвээ тийм барилга барихгүй гэвэл төр засгаас өөр зохицуулалт хийж, циркчдийн байр сууцыг нэг тийш нь болгох хэрэгтэй.

Соёлын сайд асан С.Чулуун өмнө нь циркийн асуудлыг авч хэлэлцэхээр ярьж байсан. Одоо Ч.Номин сайдтай уран бүтээлчдийн төлөөлөл уулзаж, 80 жилийн ойн баяраараа 21 аймгаар аялан тоглолт зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан. Цap тaxлын улмаас теле контент маягаар хийхээр 210 сая төгрөгийг төсөвлөсөн. Улаанбаатар чуулгын удирдлагад энэ ажлыг даатгасан учраас уран бүтээлчидтэй холбогдож, теле тоглолтоо хамтарч хийхээр ажиллаж байна.

Соёлын сайд асан С.Чулуун Менежментийн хувьчлалын гэрээнд Улсын циркийн үйл ажиллагааг хэвийн явуулна гэж заасан. Монголын циркчид дэлхийн эхний гуравт бичигдэх өндөр ур чадвартай мөртлөө өнөөдөр уран бүтээлчид, сурагчид майханд, шороон дээр бэлтгэл хийж байна.

Соёлын яамнаас ажлын хэсэг гаргаж, энэ асуудлыг судалж байна. Улсын циркийг менежментийн хувьчлалаар авсан хүмүүстэй нь уулзах байх. Цаашид менежментийн хувьчлалын гэрээнд циркийн үйл ажиллагааг хэрхэн тусгасныг судалж, шийдвэрлэнэ гэж мэдэгдэж байсан удаатай.

Уран бүтээлчдийн хувьд сэтгэл дундуур, циркийн барилгыг шинэчилнэ гэдэгт итгэлгүй байгаагаа хэлж байв.

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, CIRSUS MONNGOLIA KHADGAA ЦИРКИЙН ЗАХИРАЛ Ч.ХАТАНБААТАР:

-Монголын үндэсний циркийн зүгээс 2021 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна гэж мэдэгдсэн юм билээ. Тэрнээс өөр хариулт өгөөгүй. Одоо циркийн уран бүтээлчид түүхт 80 жилийн ойд зориулан хамтран теле контент хийхээр ажиллаж байна. Энэ ажлыг салбар яамнаас дэмжиж байна.

Энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс тодруулахад Намайг ажлаа хүлээн авснаас хойш энэ асуудлаар албан ёсоор хандаж байгаагүй. Би ажлаа аваад жил хагас болох гэж байна. Сүүлийн өдрүүдэд циркийн барилгын асуудал ихээр яригдаж байна. Миний хувьд холбогдох мэргэжилтнээ энэ асуудлыг судлах  чиглэл өгсөн. Цаашдаа олон нийтэд мэдээлэл өгнө гэв.

ЦИРКИЙГ НУРААЖ ӨӨР ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ ГЭСЭНГҮЙ

Харин Монголын үндэсний циркийн зүгээс Манайх засварын ажлаа бага багаар хийж байгаа. Цap тaxлын нөхцөл байдлаас болоод өнгөрсөн жилийн төлөвлөгөөний дагуу явж чадаагүй. Цаашдаа циркийнхээ үйл ажиллагааг илүү сайжруулахын тулд засвар хийж буй. Тэрнээс биш нурааж өөр зориулалтаар ашиглах гэсэнгүй. Одоо өвлийн улирал эхэлж байгаа учраас засварын ажил хойшлох төлөвтэй байна.

Циркийн барилгыг шинэчлэн засварласнаар бүх төрлийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой болно. Бид өөрсдөө албан ёсны мэдэгдлээ гаргаж танилцуулах болно гэсэн хариулт өглөө.

Тэртээ 1971 онд одоогийн Аса циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг.

error: Content is protected !!