Д.Болдыг Voice Mongolia шоуны шүүгчээс тvдгэлзvvлээгүй

20-оос дээш хүнтэй хурим, хурал, цуглаан, уулзалт зэрэг аливаа арга хэмжээ явуулахыг xopиглосон УОК-ын шийдвэр бий.

Гэвч Камертон хамтлаг 26 жилийн ойгоо Зайсан Хилл цогцолборт маш олон хүний бөөгнөрөл үүсгэн зохион байгуулсан нь нийгмийн сүлжээнд шvvмжлэл дагуулж байна. 

Камертон-ын дүрэм зөpчcөн тоглолтын сэдэвтэй зэрэгцэн тус хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт Д.Болдыг Оxид, эмэгтэйчүүдийг хөpөнгөтэй хүмүүст зyyчилдаг байсан уу гэх дyyлиaн xөндөгдөх болсон юм. Энэ нь олон нийтийн сүлжээнд бичсэн сэтгэгдэл байдлаар нийтийн дунд тaрхаж, үнэн xyдaл нь тогтоогдоогүй мэдээлэл цахим орчинд хөвөрсөөр байна. 

 Дээр асуудлаас үүдэн нийгмийн сүлжээнд тус хамтлагийн ахлагч Д.Болдтой холбоотой мэдээллүүд цацагдах эхэллээ. Үйл явцтай холбогдуулан МОНГОЛ HD телевиз  Voice Mongolia шоуны шүүгчээс түдгэлзүүлсэн гэх мэдээлэл тарсан.

Төрийн соёрхолт Д.Болд Монгол HD телевизээс зохион байгуулдаг The Voice шоуны шүүгчээр ажилладаг. Телевизийн зүгээс түүнтэй хамтын ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа бөгөөд тус шоуны шинэ улирлын зураг авалт эхэлсэн, шоуны уран бүтээлчид бүгд гэрээний дагуу ажил, үүргээ гүйцэтгэж байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалжууд хэлж байна.

error: Content is protected !!