Б.Цэцэг: Зохиолоо аятайхан баригдахааргүй бичээч ээ МАН онигоотой юм!

Иргэн О.Отгонтөгс сүүлийн үед болоод байгаа жагсаал цуглаантай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр Залуучууд хэрүүлийн бус хариуцлагын системтэй болохыг шаардаж байна. Албан тушаал эрх мэдлээ ашиглаж мөнгө идсэн хүмүүс 40 сая төгрөгөөр торгуулаад л өнгөрч байна. Хэдэн төгрөг цавчсан нь хамаагүй.

С.Жавхлан, Д.Мөнх-Эрдэнэ нар ард түмний итгэлийг олж жагсаал, цуглаан зохион байгуулдаг. Гэхдээ гол зорилго нь баталгаагүй, юуны төлөө гэдэг нь эргэлзээтэй. Ашиг сонирхлын төлөө юү, эсвэл ард түмний төлөө юү.

Яг үнэндээ Л.Оюун-Эрдэнийг С.Жавхлангаар, У.Хүрэлсүхийг Д.Мөнх-Эрдэнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг энэ хоёр хүн мэдэхгүй л байв гэж. Иргэн Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр Засгийн газрыг огцруулна гэж орилж байна. Д.Мөнх-Эрдэнийн хадам эгч нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Үнэхээр Засгийн газартай хариуцлага ярьмаар байгаа бол хадам эгчтэйгээ эхлээд хариуцлагаа ярь.

С.Жавхлан Сангийн сайд Б.Жавхлангаас “Монгол Улс даяар Хамаг Монгол нэртэй тайлан тоглолт хийнэ. Надад 3 тэрбум төгрөг өг гэж шантаажилсан байна.

Үүнийг төрийн албаар хүн бүр ярьж байгаа. Худлаа гэж бодож байвал Сангийн сайд Б.Жавхлангаас өөрөөс нь асуу. Хэрэв хүн гүтгэсэн бол би хариуцлагаа хүлээнэ гэлээ.

Харин Сангийн сайд Б.Жавхлангийн зүгээс Тийм зүйл болсон нь үнэн. С.Жавхлангийн гуйсан урлаг уран сайхантай холбоотой төслийг санхүүжүүлэх 3 тэрбумыг Засгийн газраас гаргаж өгөх хууль эрх зүйн үндэс, цаашлаад төсөв санхүү байхгүй. Тийм учраас өнөөдөр Засгийн газрыг огцруулах суулт зарлаад сууж байна гэж ойлгож байгаа гэжээ

Харин дуучин С.Жавхлан энэ талаар тайлбар хийхдээ,

Таныг Сангийн сайдаас 4 тэрбум төгрөг нэхээд, өгөөгүй учраас энэ жагсаалыг хийж байгаа гэж яриа гараад байна?

Аргаа барахаар аавынхаа толгойг маажна гэдэг юм. Yxэxдээ үxэр бyyгaa тaвина гэж үүнийг хэлдэг юм. Гараад ир, нүүр нүүрээ харж байгаад ярья гээд очоод хэлчих. Ирэхээр нь хариулья.

Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ, ийм уулзалт болсон. Таныг Монгол улс даяар тоглолт хийх гэсэн юм. Нийт зардал нь 4 тэрбум гаруй төгрөг болно. Засгийн газар энэ асуудал дээр дэмжлэг үзүүлэх боломжтой юу гэж ярилцсан гээд хэлчихлээ?

Одоо та нарт би нэг зүйлийг хэлье. Гараад ир. Гарч ирээд нүүр нүүрээ харж байгаад ярья. Тийм үү? Гараад ир. Бүр олуулаа болоод ир. Яв. Xoв болохоор ирээд, хотол олон зoвлoнгooо ярихаар та нар ирдэггүй. Харин ч бүр сайхан юм боллоо. Та нар очоод тэр нөхрөө гаргаад аваад ир. 

Тэгэхээр Сангийн сайд Б.Жавхлан хyдлaa ярьж байна гэсэн үг үү?

Нүүр нүүрээ харж байгаад ярья. Би энд 5 хоног хүлээгээд л сууж байна. Тойроод ярьснаас нүүр нүүрээ харж байгаад ярьсан нь дээр. Очоод аваад ир. Би уулзсан. Тэр талаараа нүүр нүүрээ харж байгаад ярья.

Б.Цэцэг:

Жавхлан сайдаас МУГЖ дуучин Жавхлан 4 тэрбум нэхсэнийг жирийн иргэн гарч ирээд хэвлэлийн хурал хийж зарлаж нтэр  Зохиолоо аятайхан баригдахааргүй бичээч ээ МАН онигоотой юм! Жавхланг хэлэлтгүй УИХ гишүүд өөрсдөө шaaх гэж байгаа 4 тэрбумаа төсвөөс хас за!!! ЗГ авч үлдэх адгийн арга чинь бүр шиBшиг болгож байна шүү та нарыг! Ийм чадамжгүй төр энэ яваа насандаа үзээгүй юм байна

error: Content is protected !!