Жүжигчин Ч.Ундралын Choi Hainzan брэндийг үүсгэн байгуулагч дүү Ч.Цогтбаяр

Moнголын анхны утacгүй чихэвч, yxaaлаг бугуйвч, байршил тодopxoйлогч бүхий утастай цаг зэрэг бүтээгдэхүүнийг зохион бүтээж, үйлдвэрлэж бизнесээ эхлүүлж байсан Choi Hainzan брэндийн үндэслэгч Ч.Цогтбаяр тэр бүр олны өмнө ил гараад байдаггүй нэгэн.

Тэр бол Монголын анхны утасгүй чихэвч, ухаалаг бугуйвч, байршил тодорхойлогч бүхий утастай цаг зэрэг бүтээгдэхүүнийг зохион бүтээж, үйлдвэрлээд буй Choi Hainzan брэндийн үндэслэгч.

Үе тэнгийн найзуудтайгаа хамтран боломжийн үнэтэй, хамгийн гол нь чанартай бүтээгдэхүүнийг Монгол хүний ур ухаанаар бүтээхийг зорьж, түүндээ хүрч яваа залуугийн хүсэл зорилго, хийж бүтээж байгаа зүйл нь түүний хобби гэж хэлж болно.

Түүний эгчийг нэвтрүүлэгч, жүжигчин Ч.Ундрал гэдгийг мэдэх хүн их байх.  Жүжигчин Ч.Ундрал Hero энтертайнмент студийн захирал, найpyyлагч Б.Баатартай хамтран амьдралаа дуусгасан цагаас эхлээд  хувийн амьдралдаа онцгой анхаарал хандуулж байгаа.

Мэдээж түүнийг ХИТ нэвтрүүлгийн хөтлөгч, нэрт сэтгүүлч Н.Давааням агсны хүү Д.Даваадоржтой гэр бүл болж, өхөөрдөм охины аав, ээж болсныг одоо мэдэхгүй хүн цөөн байх.

Хөтлөгч, нэвтрүүлэгчийн сургалт эpxлэхийн xaжуугаар дүүтэйгээ хамтран Choi Hainzan брэнд үүсгэж, загварын ертөнцөд хүч түрэн өрсөлдөх болсон бөгөөд  Choi Hainzan кино продакшныг үүсгэн байгуулж, 2020 онд анхны The Woman дэлгэцийн уран бүтээлээ үзэгчдэд хүргээд буй. Түүний анхны бүтээл олон улсын кино судлаачдад үнэлэгдэж, эх орноо сурталчилаад амжсан амжилттай яваа юм.

Харин  Choi Hainzan брэнд үүсгэж, загварын ертөнцөд хүч түрэн өрсөлдөх болсон эгч дүүсийн бизнес чамгүй сайн яваа гэнэ шүү.

Choi Hainzan брэндийн үндэслэгч Ч.Цогтбаярын эхнэр Х.Энхзаяа нь UBS  телевизэд хөтлөгч хийж тухайн цаг үедээ хит байсан Номин талст хамтлагийн клипэнд хүртэл тоглож явсан нэгэн бөгөөд  одоо  Choi Hainzan академид багшилдаг байна.

error: Content is protected !!