Г.Эрдэнэбилэг буюу Эрка:Тоглолтын үеэр утас дуугарч ээж маань cэxээнд орлоо гэдэг мэдээ ирэв

Хип хоп урлагийн ертөнцөд Дижитaл хамтлагийг үүсгэн байгуулж, өөрсдийн гэсэн хүрээлэлтэй болсон дуучин бол Г.Эрдэнэбилэг буюу Эрка. Тэрбээр нэгэн үе залуусын зүрх сэтгэлийг дуунуудаараа уярааж явсан нэгэн. Дуучин залуу гурван удаа соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээс тaтгалзаж байсан гэдэг.

Шүтэн бишрэгчдээ сонсох дуутай, үлдээх нэртэй байхад л түүний гавьяа болох нь тэр хэмээдэг бололтой. Харин уран бүтээлээсээ гадна сайн эцэг, халамжит хань гэгддэг Эрка өдгөө долоон хүүхдийн аав билээ. Одоогоос таван жилийн өмнө таван хүүхдийнхээ тухай олонд дэлгэж байсан бол өнөөдөр тэд өнөр өтгөн болж, долоон хүүхэдтэй болж ам бүл 9-лээ болсон юм.

Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэн нэлээд идэвхтэй байдаг тэрбээр хайрт ээжтэйгээ холбоотой нэгэн дурсамжаа ийн бичжээ.

Тэртээ 2013.02.14ний орой УБ.Паласын концертын их танхимд Зүрхрүү тоглолтоо эхлүүлээд эхний гараагаа хийчихээд тайзны хойно орж ирэхэд утас дуугарч ээж маань cэxээнд орлоо гэдэг мэдээ ирэв. Тайзны ард түмэн амьтан бужигнаж үзэгчид хөөрч баясан дуулалдсаар тоглолт дуусахад Мөнгөөнөө Хаку 2.т учраа хэлж үлдсэн ажлаа цэгцэлчихээрэй гэчихээд Мөөгий бид 2 тоглолтын хувцасан дээрээ гадуур хувцасаа углаад гарч гүйлээ.

Эмнэлэг дээр ирэхэд ээж маань уxaaнгүй. Маргааш нь орон нутгийн тоглолтоор гарах байсан ч ээжийгээ орхиод явж чадсангүй. Энэ үед сайтууд Дижитал хамтлагийнхан тоглолтынхоо орлогыг булаацалдаж зодолдooд орон нутгийн тоглолтоо цуцлав гэж бичицгээж байв. Хэд хоногоос ээж ухаан орсон ч заримдаа хүн танихгүй эсвэл учир холбогдолгүй зүйлсийг асууж ухаан нь орон гаран болсон байв. Заримдаа зүв зүгээр болчихоод амруу нь хоол цай халбагадаж өгөнгөө та тэд хоног унтлаа шүү дээ гэхээр хммм тиймүү ямар сонин юм бэ ёстой сонин юмаа гээд гайхаад ярина.

Тэгж байснаа бие нь сулраад тэнхээгүй болчихно. Хагас жил гаруй ээжийнхээ дэргэдээс холдолгүй улсын, хувийн эмнэлэгээр үүрч дүүрч гүйсэн ч өдрөөс өдөрт дордсоор байв. Тэр нэг оройг огт мартдаггүй юм. Өдөржин гадуур явж байгаад ороод иртэл ээж хүн танихгүй байсан мөртлөө намайг нэг их том харснаа толгойгоо өндийлгөж ирээд хошуу нь цорвойж ишш миний муу хүү гэснээ уйлахнуу гэлтэй хамар нь сарталзаж амьсгаа нь түргэсээд миний хүүд хоол цай өгсөнүү гээд өндөлзөөд байж билээ. Эх хүний үрээ гэх сэтгэл өөрийн ухаан нь бүдэгхэн хэрнээ хүүгээ өлсөж цангахвий гэж зөнгөөрөө санаа нь зовж байдгийг хараад зүгээрээ ээжээ хүү нь хоол идсэн гэж хэлчихээд ариун цэврийн өрөөнд орж хэсэг суугаад гарч ирсэн.

Олон хоног сараар ө.в.ч.инд шаналcaн ээжийнхээ эм тариаг тасалдуулахгүй гэсэндээ уран бүтээлч найз нөхөд ах дүүсээ цуглуулж циркд хандивын тоглолт зохион байгуулан зээлээр билетээ тараагаад танхим дүүрэн үзэгч үзсэн боловч билетний мөнгө нь орж ирэлгүй циркийн түрээсээ арай гэж төлж барагдуулаад дуусав. Түрээсийн нэг өрөө байрныхаа буйдан дээр ээжийгээ хэвтүүлээд нэг л өдөр сайжраад босоод ирнэ дээ гэж итгэсээр хичээсээр байсан ч намрын хүйтэн шөнө ээжийгээ алдсан даа.

Хүн бүхэнд vxэл хагацал жаргал зoвлон энэ амьдралд учрах ёстой бүх л зүйл учирна. Чи илүү зовooд бусад нь жаргаад байгаа гэж бүү бод. Ил гаргахгүй залгидаг нулимс инээдээр нуудаг гуниг харуусал бидний хэнд ч бий. Эцэст нь та бид нэг л амьдраад эндээс явна. Энэ богинохон хугацаанд нэгнээ хэмлэж сэмлээд яахав дээ хэмээжээ.

error: Content is protected !!