Цэндбаатарын боксчин дүү

ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэвжээнд өрсөлдөх шийдвэр гаргаад байгаа билээ. Азийн аварга, Азийн наадмын аварга тэрбээр энэ жил ДАШТ-д өрсөлдөх хүсэлтэй байсан ч санаснаар нь болоогүй.

Түүнийг сорил тэмцээнээс шалгарсан О.Тулгатай өрсөлдүүлж, ялсныг нь дэлхийн дэвжээнд хүч сорилуулахаар болсон ч Э.Цэндбаатар өрсөлдөөгүй.

Тэгвэл тэрбээр мэргэжлийн боксын анхны тулаанаа ирэх сард ОХУ-д хийхээр болсон билээ. Энэ талаараа МУГТ Э.Цэндбаатар: Надад Киргизстан улсаас санал ирсэн. Би огт хүлээн зөвшөөрөөгүй. Би одоо мэргэжлийн бокст албан ёсоор орсноо мэдэгдэж байна. Монголынхоо нэрийн өмнөөс дэлхийн дэвжээнд гарна. Ирэх арваннэгдүгээр сард Москвад анхны тулаанаа хийнэ. Түмнийхээ итгэлийг алдахгүйн тулд улам хичээнээ гэж өмнө мэдээлсэн.

Мэргэжлийн спортод хүч үзэхээр нэгэнт сэтгэл шулуудсан тэрбээр өөрийн цахим хуудастаа ирээдүйн аварга болох дүүгийнхээ зургийг оруулжээ.

Түүний дүү багасаа энэ спортод бэлтгэгдэж байгаа чанга эр болох бололтой. Тэрбээр 2015 онд дүүгээ дасгалжуулж байсан видео бичлэгийг одоогийнхтой нь харьцуулан оруулсан нь олны анхаарлыг татав.

Гавьяат тамирчин Цэндбаатарын хувьд хоёр хөөрхөн охинтой билээ.

error: Content is protected !!