Жүжигчин Б.Цэцэг шинэхэн ээжийн ажил эхэлснээ зарлажээ

Жүжигчин Б.Цэцэг. Эрх зүйч мэргэжилтэй ч хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд тоглоод авсан энэ цаг үеийн сошиалд үлгэр жишээ ч дуугардаг нэгэн. Сошиалд өөрийн орон зайгаа хэдийнээ үүсгээд авсан тэрбээр ганц бие ээжийн үүргийг гүйцэтгэж явсан билээ.

Түүний оролцохгүй талбар гэж үгүй болсон. Сүүлийн үед зарим хүмүүс түүнийг хааяа даа дуугүй өнгөрч баймаар юм хэмээн шүүмжилж байв.

Тэгвэл жүжигчин бүсгүйг хөл хүнд болсныг сонссон олон хэл ам хийхээ больсон. Бяцхан үрээ хүлээн суухдаа Б.Цэцэг хайртдаа эрхлэн хоол сайтай ресторануудыг хэсэн өмнөхөөсөө нам жим амьдарч байсан билээ.

Тэрбээр анхны хүүхдээ төрүүлэх үедээ 128 кг болж жин нэмсэн ч эрүүл хоололтын ачаар нэг жилийн дотор 58 кг болтлоо жингээ хаясан гэдэг. Ээж болох бэлтгэл хуудсаар бүсгүйчүүдийг байлдан дагуулж, од болсон нэгэн.

Тэгвэл тэрбээр саяхан амаржиж хоёр дахь хүүхдээ төрүүлэн шинэ ээжийн ажил эхэлж байгаагаа цахим хуудастаа зургаа оруулан дагагч нартайгаа баяраа хуваалцжээ.

error: Content is protected !!