Хип хоп холбооны МӨНХИЙН ерөнхийлөгч Бааварын хайртай гэр бүл

Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч гэдгээрээ олноо танигдсан Дижитал хамтлагийн гишүүн Ш.Батбаяр буюу Баавар өнгөрсөн жилийн цагаан сараар орон нутагт аж амьдарч малчин болсноо цахим хуудсаараа дамжуулан олноо зарлаж байсан билээ.

Түүний хувьд Сэлэнгэ аймагт үхэр сүргээ өсгөн амар тайван байгаа аж.

Монголын хип хоп холбооны Ерөнхийлөгч Дижитал хамтлагийн дуучин Баабар буюу Ш.Батбаяр нэг хэсэг xap тaмxины xэp.эгт ороолцолдож я/л сонсож байхдаа өөрийгөө шaтaacaн зэрэг багагүй шуугианы эзэн болоод байсан тэрээр сүүлийн жилүүдэд нам гүм амьдралыг илүүд үзэх болсон нь мал аж ахуйг сонгосонтой холбоотой гэнэ.

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах болсон тэрбээр 100 гаруй толгой үхэртэй болжээ.

Дөрвөн хүүхдийн аав болоод авсан тэрээр өнгөрөгч Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр-р энгэртээ Алдарт эх-ийн одон гялалзуулаад авсан эхнэртэйгээ бяцхан барьцаад авч байсан нэгэн.

Тэрээр Алдарт эх-ийн одон медаль хүртэж байгаа ханьдаа баяр хүргэе. Бүх сайхан ээжүүд хүүхдүүдээ эх үрсийн баярын мэнд хүргэе. Монголын үрс маш олон болтугай. Миний оруулсан хувь нэмэр бас байгаа л байхдаа тээ. Одонгийн залуу нь энэ нөхөр шүү дээ хэмээгээд авчээ.

Түүний энэхүү яриа олныг эхнэртэйгээ барьцлаа хэмээн хошигноход хүргээд авсан байна. Манай улсад Алдарт эх хэмээх одонг дөрвөөс дээш хүүхэдтэй эхэд өгдөг бол хойд хөршид маань олон хүүхэдтэй айлд Эцэг эхийн алдар хэмээн шагналыг 2009 оноос хойш олгож эхэлсэн байна.

Хэрэв манай улсад ийм төрлийн одон, медаль өгч эхэлбэл тун ч олон эрхэм энгэрээ мялаах нь дамжиггүй биз ээ.

Ингээд түүний гэр бүлийн фото агшинаас хүргэж байна.

error: Content is protected !!