Олны анхаарал татсан СОШИАЛ-н ЭКС хосууд

Сошиал од гэх статус хэдийнэ бий болжээ. Энэ статуст хамрагдах олны танил хурган одууд манайд харин ч нэг олноороо бий. Тэргүүн эгнээнд Киви хамтлагийн дуучин Укагийн дүү Д.Уранзаяа, залуу жүжигчин Б.Мишээл, Б.Ариунцэцэг нар багтана. Инстаграм, сошиал орчинд од байх эрчийг авч, олон ч залуусыг харцыг булаасан хүүхнүүд.
Д.Уранзаяагийн хувьд анхны нөхөр болох мэргэжлийн боксчин Н.Төгсцогтоосоо нэг хүүтэй.

Салсныхаа дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын том хүү Э.Мөнхсүлдтэй үерхэж хэсэг зугаалсан. Үүний дараа өөр нэгэн залуутай нэр холбогдоод буйгаа мөн л олон нийтийн сүлжээнд ил болгож байсан нь саяхан. Харин одоогоор ганц бие тодотголтой болсон тэрбээр дахин шинэ хайраа олж, тогтвортой гэр бүлтэй болохыг хэн ч таашгүй.


Жүжигчин Б.Мишээлийн тухайд өөрөөсөө ах хөтлөгч Г.Анхбаяртай үерхэн ихэд дотно байснаа гэнэт л үеийн залуутайгаа сүй тавьж, богино хугацаанд хуримаа хийгээд амжсан. Хүүхэдтэй болоод хоёр тийш нь болсон гэх мэтээр салж, нийлэх бол тэдний хувьд асуудал биш юм шиг.

Харин одоо хотын даргын орлогчоор ажилладаг Ихбаяр гэх залууг сонгон насны ханиа болгоно гэдгээ зарлан аз жаргалтай амьдралаа өрнүүлж байгаа билээ.

Жүжигчин Б.Ариунцэцэг мөн л ийм замналтай нэгэн. Дуучин Чинзотой удтал үерхэж, охинтой болсон ч xapамсалтай нь хос хоёрын зам хол үргэлжлээгүй. 

Одоо бол тэрбээр дахин шинэ хайртайгаа учир жирийн нэг залууг хайраараа сонгон аз жаргалдаа умбаж буй ч тэд удахгүй хуримын зар дуулгаж магад гэх яриа ч байгаа.

error: Content is protected !!