Комедиан Батаагийн шүдний дагинууд

Б.Жигжид сайдын жигтэй хөөрхөн охин өдгөө шүдний гоо сайхны салбарыг базаж явна цаана чинь. 90-ээд оны үеэр охид дунд онцгойлон тодорч, Монголын сайхан бүсгүй тэмцээний есөн эрдэнийн нэгээр шалгарч, Анагаахын хөөрхөн охидын тоонд эрхгүй толгой цохидог байсан Ж.Билгээ Digital Dental office эмнэлэгтээ эзэн сууж, охидоо шүдний эмчээр мэргэшүүлж буй адтай нэгэн.

Том охин Б.Орхон хэдийнэ сургуулиа төгсөж, эмч болохоор төлөвшиж эхэлжээ. Тэрээр Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайханы том хүүтэй суусан. Харин бага охин Б.Тэмүүлэн нь Ньюс агентлагийн Г.Анархүүтэй дэр нэгтгэж байснаар нь олон хүмүүс мэднэ.

Өдгөө тэд тус тусынхаа замаа хөөж, хоёул шинэ онтой зэрэгцэн шинэхэн хүүхдээ өлгийдөж авсан байдаг. Ийм л шид нь бүрдсэн мэт үзэсгэлэнтэй охидтой Ж.Билгээ хатагтай тун чиг аатай амьдарч байна даа.

Stand comedy хэмээх шинэ төрлийн хошин урлагийг Монголчуудад танил болгосон Б.Батбилэг гэх залуу Ub comedy клубыг анх үүсгэн байгуулж байжээ. Одоо бол түүнийг бүгд комедиан Батаа гэдгээр нь сайн таних болсон бөгөөд дээрх шүдний дагинас нь түүний ээж болон дүү нар юм.

2014 онд үүсгэн байгуулагдсан тус клубын явуулдаг үйл ажиллагаа магтаал, шүүмжлэлийг багагүй дагуулдаг ч хэдийн Монголчуудын танил бол чаджээ. Ёc бyc үг хэллэг, агуулгатай ч тодорхой хэмжээний үзэгчдэд инээд бэлэглэж чаддаг тэрээр нэгэн яриандаа хоёр дүүгийнхээ хажууд хэрхэн эвгүй байдалд орсон тухайгаа ярьсан байдаг.

Тэгвэл түүний уг ярианд гарах эгч дүүс Монголчуудад зарим нэгэн реклам сурталчилгаа, кино бүтээлийн дүрээр танил болсон эмэгтэйчүүд ажээ.

Эгч дүүсийн хамт Царайны бяд сайтай гэж дүгнэгдсэн Б.Батбилэгийн Гэр бүл-ийн фото зургуудаас хүргэе.

error: Content is protected !!