Царай нь болж байна. Гэхдээ модель хүн өмсөж байгаа хувцсаа анхаарах хэрэгтэй. Цүнхээ үүрэхдээ хувцсаа үрчийлгээд байна. Тэгэхээр цүнхээ яаж үүрэх ёстой вэ, Нүдний шилэндээ хэтэрхий их ач холбогдол өгөөд байна шүү. Зүгээр нэг гартаа барьсан ч болно хэмээн шүүгч, модель Одгэрэл оролцогч бүрт тусгайлан зөвлөгөө өгч байлаа.

Энэ бол удтал хүлээсэн Mongolia’s next top model шоу нэвтрүүлгийн хоёрдох дугаарын шалгаруулалтын зураг авалтын явц юм. Монголын загварын ертөнцөд шинэ дүр төрхийг гаргаж ирэхээр Америкийн CBS телевизийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол суваг” телевиз, Бюро 24/7 дижитал сэтгүүлийн уран бүтээлчид хамтран Моngolia`s Next Top Model шоу нэвтрүүлгийг эх орондоо хоёрдох удаагаа зохион байгуулж байгаа билээ.

Нуугдсан эрдэнэсийн эрэл дэх Mongolia’s next top model шоу нэвтрүүлэгт 200 гаруй оролцогч бүртгүүлснээс шүүгчдийн баг 16-г сонгон оролцууллаа.

Шоу нэвтрүүлгийн дүрмээр ийнхүү нийт 16 оролцогч 16 нэвтрүүлгийн турш өрсөлдөн шилдгээ тодруулах юм. Тэдний дараагийн даалгавар юу байх бол оо… Оролцогч бүр хоорондоо өрсөлдөгч байх Mongolia’s next top model шоу нэвтрүүлэг ням гариг бүр 21.00 цагаас Боловсрол суваг телевизээр цацагдана.

Өнгөрсөн амралтын өдрөөр хамгийн эхний дугаар нь цацагдан шилдэг 16 оролцогч тодроод байгаа юм.
Оролцогчдын эхний шатны шилдэг зургууд

Нас: 21

Нас: 21

Нас: 18

Нас: 20

Нас: 18

Нас: 19

Нас: 21

Нас: 21

Нас: 22

Нас: 18

Нас: 21

Нас: 22

Нас: 21

Нас: 21

Нас: 18

Нас: 24

Нас: 18

Нас: 20

Нас: 19