Жүжигчин Зоригоогийн 24кг жин хассан төрх

 Нийслэл аав шоуны хөтлөгчөөр ажиллаж буй тэдний нэг жүжигчин С.Батзориг 24кг жинг хаясан тухайгаа цахим хуудаснаа онцлон тэмдэглэжээ.  

Жүжигчин залуугийн хувьд Өрийн дэвтэр блогоороо Нисэх, Био, Шар хад, Улиастай, Хужирбулан, Долоон буудал, Тахилтын гэр хорооллын гүнд байдаг жижиг түц, дэлгүүрүүдийг сонгон нийт 150 гаруй айл өрхийн дэлгүүрийн өрийг дарж буй бичлэгээрээ олноос сайшаал хүртээд байсан уран бүтээлч юм.

Жүжигчин Зоригоо, Баясаа хоёр Өрийн дэвтэр влогийг хүргээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэдний уг влог дэлгүүрт хүнсний зүйлс зээлж хэрэглэсэн айлуудын өрийг санамсаргүй байдлаар сонгож тэглэдэг юм. Шинэ оныг угтаж өмнө нь тэд нэг дэлгүүрийн бүтэн дэвтэр өрийг 2 сая 800 мянган төгрөг төлж тэглэж өгч байсан удаатай.

Харин тэд влогоо илүү сонирхолтой, хөгжилтэй хийж үзэгчдийн хүртээл болгож байгаа юм. Жүжигчин залуусыг ч дэмжих хүмүүс ч нэмэгджээ.

Нэгэн дугаартаа жүжигчин Ууганаа, Бархүү нарыг урьж оролцуулсан юм. Тэд хоёр баг болон спорт тоглоомоор өрсөлдөв. Ялагдсан баг нь айлын өрийг тэглэж,Байнгын л айлын өр тэглэж явдаг тус дугаартаа ялагч болж, жаргаж байсан билээ.

error: Content is protected !!