Жүжигчин А. Ганчимэг ЧАС УЛААН Porsche машин авсан түүхээ хуваалцав

Аримүн продакшны үүсгэн байгуулагч жүжигчин А. Ганчимэг цоо шинэхэн, час улаан өнгийн Porsche авто машинтай болсон түүхээ хуваалцжээ.

Автомашины салбарт бүтэн зуун дамнан оршин тогтнож амжилтын оргилд хүрсэн Porsche брэнд өөрийн хамгийн өндөр эрэлттэй, борлуулалтаараа бусад загваруудаас нь тэргүүлдэг Macan автомашины шинэчилсэн хувилбарыг энэ жил танилцуулсан билээ. Юутай ч зүйрлэшгүй, шийдэмгий, зогсолтгүй гэх үгсийг төгс илэрхийлэх Macan загварын автомашиныг яагаад сонгох хэрэгтэй талаар Аримун продакшны үүсгэн байгуулагч, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин А.Ганчимэг өөрийн туршлага дээр үндэслэн хуваалцлаа.

Тэрбээр энэ талаараа ярихдаа: Би өмнөх машинаа 6 жил унасан. Тийм болохоор машинаа солъё доо гээд хоёр гурван жилийн өмнөөс бодоод л яваад байсан мөртлөө энэ л миний машин гэсэн машинаа олж чадахгүй л яваад байсан. Маш олон машинууд үзсний дараа Porsche гийн тухай мэдээлэл авсан. Зөвхөн хот дотор ч биш хөдөө орон нутагт ч сайн явдаг. Маш чанартай. Тэгээд л ер нь Porsche-г эргэлзэлгүйгээр сонгосондоо. Бид нар ихэвчлэн хүний бий болгочихсон машиныг худалдаж авдаг шүү дээ.

Тэгэлгүйгээр тэр машинаа бүтээхэд нь хамт оролцоод өнгөө сонгоод, доторхи салон, хөгжмийн дугаралтыг хүртэл сонгоод, дугуйны обуд, дээвэр нь ямар байх уу, гээд бүгдийг нь өөрөө сонгоно гэдэг сонирхолтой ажил юм байна лээ. Миний хувьд улаан өнгө их гал цогтой учир гоё санагдаж улааныг сонгочихсон байсан. Салоны хувьд гэвэл цагаан шаргал салонтой болгох гэсэн боловч өртөг бага зэрэг нэмэгдэнэ гэсэн болохоор өөрөө бүгдийг нь харж байгаад өнгөө холиод сонгоход миний хүсч байгаа өнгө гарч ирсэн. Үнийн хувьд нээх их ялгаа гараагүй.

Яг машин ирэх өдөр өглөөнөөс авхуулаад л хурдан очих юмсан гээд л их догдолж байсан. Замын түгжрэл аягүй их байсан юмаа. Нилээд түгжирч түгжирч очсон чинь миний машиныг хар бүтээлгээр бүтээчихсэн байсан. Намайг машинаа хармаар байнаа гэтэл харуулахгүй гээд л байсан.

Тэгээд бага зэрэг бичиг цаас гэрээний ажлуудаа амжуулсны дараа машины бүтээлгийг нь сөхөөд харуулахад яг миний хүсч байсан шиг улаан өнгөтэй машин өөдөөс харж байсан. Маш гоё мэдрэмжийг авсан. Онгойлгоод харахад яг миний өөрөө хүсч хийлгэсэн салоны өнгө маань байсан. Өөрийнхөө машиныг өөрөө бүтээчихсэн ч юм шиг үнэхээр гоё мэдрэмж байсан гэжээ.

Түүний хувьд одоогоор ФАНТАСТИК продакшний шинэ бүтээлд оролцохоор дүрийн бэлтгэлд гарч, Тэрэлжид бусад жүжигчдийн хамтаар ажиллаж байгаа юм.

error: Content is protected !!