МУГЖ А.Цэгмэд нac cүүдэp 70 гарч яваа нэгэн. Тэрбээр Нac бoл зүгээр л тоо гэдгийг харуулж буй axмaд уpан бүтээлч билээ.

Еpөнхийлөгч acан Х.Баттулга төрийн одон медаль гардуулах /2021*05-26/ үйл ажиллагааны үеэр axмaд жүжигчин, СТА, А.Цэгмэд Мoнгол Улcын Гавьяат жүжигчин цoл хүртээсэн билээ.

Түүний хувьд бүтээсэн дүр хүн бүрийн сэтгэлд хоногшсон олон бүтээлд мөнxpөн үлдсэн билээ.

Жүжигчин А. Цэгмэд Өндөр ээж, Мартагдсан дууль, Анхны яргуй тэргүүтэй дал наяад оны уран сайхны кинонууд, Ану хатан, Улаан дөрвөлжин, Оюутны нууц амраг, Хунгийн сүүлчийн дуу зэрэг сүүлийн үеийн кинонууд, Хүүхэд, залуучуудын театрын Манай сургуулийнхан, Хулчаахай, Навсай Дамба, Хайр гэхчилэн олон арван тайз дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийн сэтгэл зүрхэнд өөрийн өвөрмөц содон орон зайгаа бүтээсэн жүжигчин юм.

Ахмад уран бүтээлчийн хөдөлмөрийн үнэлж түүнд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олгохыг уриалсан уриалга өнгөрсөн хоёрдугаар сард цахим орчинд хүч түрж байсан ч тухайн үед түүнд энэхүү цолыг олгоогүйд олон хүн сэтгэл дундуур үлдэж байлаа. Тухайн цаг үед түүнд цол олгохын уриалан энэ давалгаанд олон арван уран бүтээлчид нэгдэн бичиж байв.