Урангоог аав нь ингэж зуржээ

Гоолиг бие, намирсан урт хар үсээрээ хөөрхөн төрхөө тодотгодог дуучин, мисс Э.Урангоог таних биз ээ. Мартагдашгүй намар кинонд тоглож жүжиглэх авьяасаа нээсэн тэрбээр АНУ-д хэсэг амьдарч байгаад ирсэн.

Аав, эгчийнхээ хамтран байгуулсан компанийн захиралаар ажиллаж өөрөө үс арчилгааны бүтээгдэхүүнийхээ дүр төрхөөр нь ажилладаг. Миссийн тэмцээнд хүртэл эх орныхоо гоо бүсгүйчүүдийг төлөөлөн оролцоод авсан Э.Урангоог аав нь ийнхүү зуржээ.

Жүжигчин, дуучин, мисс гээд маш олон мэргэжилтэй залуухан, халуухан бүсгүй маань СУИС-ийг дуучнаар төгссөн. Угтаа бол түүний эзэмшсэн мэргэжил тэс өөр. Сити дээд сургуулийг Маркетинг, менежментийн чиглэлээр дүүргэсэн байдаг. Харин өдгөө уг мэргэжлээрээ компаниа удирдаж яваа нэгэн.

Тун удахгүй тэрбээр үзэгчдтэйгээ шинэхэн дүрээрээ уулзах гэнэ шүү. МУГЖ И.Одончимэг, жүжигчин Т.Бархүү нарын охин Сүүнээтэй хамт тоглож буй ажээ.

error: Content is protected !!