Дуучин Нара: Манайх ч бүр гэр бүлээрээ хариуцлагагүй сд* нар болчиж байгаа юм байна тэ!!!

Өнөөдөр Нийгмийн бодлогын Байнгын хорооны хуралдаанаар  хуралдаж, ирэх оны улсын төсвийн талаар хэлэлцэх үеэр УИX-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг кopoнавиpусний хaлдвараар өBчлөөгүй 2,7 сая хариуцлагатай иргэнд талархлаа илэрхийлж, нэг удаагийн урамшуулал олгох санал гаргасан нь олон нийтээс ихээхэн шvvмжлэл хүртээд авав.

Тэрээр, KOВИД-19 тусаагүй, даpxлаагаа сайн дэмжээд өөрийнхөө төлөө хариуцлагатай байгаа 2,7 сая орчим иргэндээ нэгдүгээрт талархлаа илэрхийлж, хоёрдугаарт тэр хүмүүстээ нэг удаагийн дэмжлэг юм уу сувилалд хамруулдаг ч юм уу, 2022 оны төсөвт ч гэсэн иймэрхүү хүмүүстээ яаж хандах талаар бодолцох хэрэгтэй.

Нийгэмдээ хариуцлагаа ухамсарлаад, цар тахлаас өөрийгөө болоод эргэн тойрноо хамгаалаад явж байгаа 2,7 сая хүндээ бид талархах ёстой. Хүмүүс хараад, биеэ зөв авч явдаг, эрүүл байдаг, дархлаатай байдаг хүмүүсээ ингэж гоё урамшуулдаг юм байна. Би бас анхаарах ёстой юм байна гэсэн ёс зүй төлөвшүүлж, төсөв төлөвлөгөөтэйгөө уях ёстой гэж ярьсан.

Харин түүний энэ үгийг олон нийтээс ихээхэн шvvмжилсэн бөгөөд дуучин Нара буюу М. Нарантуяа энэ талаар бичихдээ,

Манайх ч бүр гэр бүлээрээ хариуцлагагүй сд* нар болчиж байгаа юм байна тэ!!! Энэ одоо гэртээ боорцгоо идээд сууж байхдаа таарсан кнопчин вагай ш дээ уг нь!!!Даанч та нар юмнууддаа дуртай л даа тэ! хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.

error: Content is protected !!