Жүжигчин Тодоо: Даанч олуулаа байна л даа, одиноороо байвал бaвнa л дaa

Жүжигчин Шүүдэрцэцэгийг найз залуугаас нь холдуулж өөрийн хайр халамжаараа найрч чадсан залуу бол жүжигчин Э.Тодгэрэл. Монголын олны танил сайхан хосуудын нэгд зүй ёсоор багтаж хамтран амьдарч байсан тэдний харилцаа Бид гурвын болзоо киноноос үүдэлтэй гэнэ лээ.

Жүжигчин Шүүдэрцэцэг алс хол Америк орныг зорьж ажиллаж амьдрах болсон нь ч жүжигчин Тодоо түүнд хайртайгаа илэрхийлж, хайрандаа үнэнчээ батласаар ирсэн билээ. Ямар сайндаа инстаграмм хаягаараа цор ганц дагадаг хүн нь Шүүдэрээ байсан.

Бие холдвол сэтгэл холддогийн нэгэн баталгаа болж тэд хэсэг хугацааны дараа хоёр тийш болсон гэх шуум явсаар байгаа ч хэн хэн нь албан ёсоор с.алсан тухайгаа мэдэгдээгүй байгаа юм. Шүүдрээд хаягдсан гэх нэр зүүсэн Тодоо фитнесээр хичээллээд биеэ тордоод завгүй яваа.

Тэрбээр саяхан өөрийн цахим хуудастаа Хэрсүү охин олон ангит кинонд дүр бүтээн ажиллаж байгаа. Кинонд тоглоод завгүй байгаа залуу жүжигчин өөрийн цахим хуудсандаа оруулсан зураг авалтын үеийн зураг аа оруулжээ нэлээн зодоон нүдээнтэй кино бололтой. Сонирхол татах бас нэгэн сонирхолтой олон ангит кино болох нь дамжиггүй юм.

Өөрийн цахим хаягаараа ганцхан Шүүдрээг дагадаг байсан тэрээр хайртай бүсгүйгээ дагахаа болисноор тэдний харилцаа албан ёсоор дуусгавар болжээ гэсэн яриа түүний дагагчдынх нь дунд яригдаад эхлэв. Учир нь тэрбээр ганц дагадаг байсан Шүүдэрээгээ дагахаа больж өөр зургаан хүнийг дагадаг болсон нь голдуу бие бялдаржуулах спортын тамирчид аж.

Булчинлаг биеэрээ шинэ төрхөө бий болгож буй тэрбээр тун удахгүй уран бүтээлээрээ ч мөн олон арван сэдвийн эзэн болох нь дамжиггүй биз ээ.

error: Content is protected !!