Эх дагина хэмээх Гавьяат жүжигчин Т.Чойжилсүрэн тaaлaл төгcжээ

Гарьд магнай уран сайхны киноны Эх дагина Дондогдулам хатны дүрд тоглосон Монгол Улсын Гавьяат жүжигчин Тогтохын Чойжилсүрэн 90 насандаа тaaлaл төгcжээ.

Тэрээр 1931 онд Завхан аймгийн Идэр суманд төрсөн бөгөөд 1960-аад оноос эхлэн  гавьяаны амралтад гартлаа Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажилласан байна. 

Сургууль төгсөөд 1950 онд аймгийнхаа клубт дуу, бүжиг, хөгжмийн тоглолтуудад оролцож урлагийн гараагаа эхэлжээ. Хүүхэд залуучуудын театр Соёлын яамны шийдвэрээр томилогдон очихоос өмнө Ховд аймагт Хөгжимт драмын театрын жүжигчнээр ажиллаж байсан гэдэг.


Гавьяат жүжигчин Т.Чойжилсүрэнгийн “Гарьд магнай” кинонд Миний бөхийг унагасан энэ наадмыг би үзэхгүй ээ гэж хэлдэг нь олны сэтгэлд үлджээ.

Тэрээр Намайг Дондогдулам хатны дүрээр л сайн мэдээд байх юм даа. Уул нь бол тав аравхан  үг хэлдэг,  ганц хоёрхон тексттэй, тэгсэн мөртлөө энэ дүр ард түмэнд их хүрсэн байдаг. Жүжигчин хүн бүх л дүрдээ хайртай л даа.
Гэхдээ би Эх дагины дүрдээ л илүү. Надад АУЗ Ш.Дулмаа  нэг гоё үг хэлж байсан юм. Дондогдулам хатанд Ж.Бунтар найруулагч маань намайг  пробгүй авчихсан шүү дээ гэтэл  Ш.Дулмаа маань Богд чамайг таалах л байсан байхгүй юу. Хүний хувь тавилан гэж ийм байдаг юм гэж билээ хэмээн 2018 онд өгсөн ярилцлагынхаа үеэр ярьсан байна. 

Тэрээр 80 нас гарсан хэрнээ орчин цагийн олон сайхан кинонд тоглосон юм. 

error: Content is protected !!