Жүжигчин Ариукаг нөxөр нь гyйжээ

Жүжигчин Ариука ганц бие гунхаж явсан ам.ьдралдаа цэг тавиад удаж буй билээ. Хаа ч явсан цугтаа, юу ч хийсэн хамтдаа хөтлөлцөх болсон хосууд удахгүй хуримын зар түгээх бололтой.

Түүний нөхрийг Энхтөр гэдэг бөгөөд хувиараа бизнес эрхэлдэг. Хосууд түрүү жил анхны цагаан сараа хамтдаа тэмдэглэсэн. Жүжигчин бүсгүй дагагч нартаа түүнийгээ ихээхэн халамжтай, хоол сайн хийдэг хэмээн магтаад авсан удаатай.

Тэгвэл саяхан бэр гуйсан гэнэ. Б.Ариунцэцэг охинтойгоо хамтдаа монгол дээлээрээ гоёж, чухал өдөр хэмээсэн зургаа оруулсан юм. Фэнүүд нь бэр гуйжээ гэсээр баяр хүргэв. Ийнхүү тэрбээр хоёр дахь ам.ьдралаа эхлүүлсэнээ албан ёсоор зарлаж, удахгүй нижгэр хуримаа хийх бололтой.

Эмоци продакшныг чимж яваа түүнийг хөл xvнд болсон гэх бор шувуу нисээд удаж буй. Амны билгээс ашдын бэлэг хосууд бүл нэмж, аз жаргалтай ам.ьдрах биз ээ.

error: Content is protected !!