Ц.Энгүүний даруухан найруулагч аав xvvxдvvдээ тvvxэн дvpд тоглyyлжээ

The Voice шоугоор олны танил болсон Ц.Энгүүнийг залуус андахгүй танина. Тэрбээр түүхэн кинонд дүрээ мөнхөлж буйгаа олонд дуулгасан. Тэгвэл тэрбээр дүү нартайгаа буюу бараг л гэр бүлээрээ тоглосон гэнэ шүү.

Тайзны ард үргэлж охиноо дэмжиж зогсдог Ц.Энгүүний даруухан аавыг кино урлагт 30 жил зүтгэж явааг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Түүнийг Д.Цэендаш гэдэг бөгөөд урлагийн найзууд нь Аска гэж дууддаг. Хамгийн сүүлд Хотулун гүнж хэмээх түүхэн кинонд тулааны найруулагчаар ажилласан. Түүний олон жилийн хөдөлмөрийг нь төр үнэлэн СТА цол тэмдгээр шагнажээ.

Шүүдэр продакшны Хотулун гүнж кинонд түүний том охин Ц.Энгүүн Марал хатанд тоглосон юм. Харин бага хүү Ц.Тэнгэр Чину баатрын бага насанд тоглож, дунд хүү Ц.Тэнгис орлон тоглогчдын багт ажилласан байна.

Ийнхүү даруухан найруулагч аав хүүхдүүддээ түүхэн дүрд залуу насыг нь мөнхлөөд авчээ. Тэдний гэр бүлээрээ бүтээсэн киног хэрхэн болсныг үзэгчид л үнэлэх биз.

error: Content is protected !!