Үнэн ба Зөв нaмын дaрга Отгонбаатар ИДЭШHИЙ aзтaн шaлгаруулах cyгалаа эxлүүлжээ

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нийгэмд болж буй бүхий л үйл явдалд өөрийн дуу хоолойгоо өргөж явдаг нэгэн. Удаа дараа сонгуульд өрсөлдөж ялагдал хүлээсэн тэрээр амьдрах аргаа өөрчилж азтан тодруулдаг болжээ.

А.Отгонбаатар өөрийн эхнэрийн хамт өнгөрсөн амралтын өдрөөр 20,000 төгрөгөөр Өвлийн идэш үхэр-ний азтанг тодруулах сугалаа явуулж олны анхаарлыг татаад авав. Уг сугалаанд нийт 100 хүн 20,000 төгрөгөөр оролцох бөгөөд тэднээс нэг нь идэшний азтан болох боломжтой юм.

Түүний хувьд өнгөрсөн нөхөн сонгуульд оролцон хөрөнгө орлогын мэдүүлгээ ил тодоор мэдүүлсэн бөгөөд Нарантуул захад 10 лангуутай, 11 жил гэр хороололд амьдарч байгаад өнгөрсөн жил 250 саяын байранд орж Lexus-570 авсан тухайгаа тайлбар хийхдээ:

Би Монголын улс төрд ажиллаж байгаагүй. Би өөрийн хөдөлмөрөөр баяжсан учир намайг бүү я лла. Би 2009-2020 оныг хүртэл 11 жил гэр хороололд амьдарсан. 2020 онд хашаа, байшингаа 45 сая төгрөгөөр зарсан. Өнгөрсөн жил 200 сая төгрөгийн байранд орсон. Өнөөгийн ханшаар 250 сая төгрөг болж байна. Машинаа зарахад мөн л миний орлого болж байгаа юм. Би Нарантуул захад 10 лангуу ажиллуулдаг.

Урдаас хүүхдийн хувцас, гутал зэрэг бараа татаад түүнийгээ зах дээр болон онлайн худалдаагаар борлуулдаг. Миний эгч нар тэдгээр лангууг ажиллуулдаг. Эндээс олсон орлогоороо намынхаа үйл ажиллагааг авч явж байна. Хэрэв би шантааж хийсэн бол намайг цагдаад өгөх хэрэгтэй. Би хэний ч өмнө гэм хийгээгүй. Би ямар ч хулгай хийгээгүй хэмээж байсан юм.

Өөрийн жилийн орлого 115 сая, гэр бүлийн жилийн орлого 114 сая хэмээн мэдүүлжээ. Тодруулбал, жилийн орлого нь 229 сая төгрөг юм байна. Мөн 250 саяар үнэлэгдэх нийтийн нэг орон сууц, 147 саяар үнэлэгдэх LEXUS 570 болон crown машин тус бүр нэг ширхэг, 48 саяар үнэлэгдэх 500 хоньтой хэмээн мэдүүлсэн байна.

Түүнчлэн 122 сая төгрөгийн үнэт эдлэл, 10 сая төгрөгийн 1000м2 газар, 45 сая төгрөгийн хадгаламж, 51 сая төгрөгийн авлагатай юм байна.

error: Content is protected !!