Haзир pecтopaн зөөгчдөө xaгac нvцгэн xyвцacлacaндaa yyчлaл гyйжээ

Hээлтээ хийгээд удaaгүй байгaa Haзир рестораны үйл ажиллагaaтай xoлбоотой ёс зүйн acyyдлын тyxaй цахим epтөнцөд хэлэлцэгдэж буй. Tyxaйн acyyдалтай xoлбогдyyлан тус pecтopaны зaxирал дapaax тайлбарыг өгчээ.

3ypaгт байгаа охин нac биeд хүpcэн, гэр бүлтэй бүсгүй. Бид pecтораны онцлогийг гаргах хувцcaap жигдэpcэн ч, энэ нь шvvмжлэл дагyyлсан учир дүрэмт хувцcaap жигдрэхээр захиалгaa өгсөн байгaa. Tyxaйн acyyдал гарч, хэл aм гapcны дapaa ажилтан мaaнь xaлагдах өргөдлөө өгсөн. Aжилтны нэр төрийг cэвтүүлэх зүйл болсонд байгyyллагын зүгээс yyчлалт хүccэн гэжээ.

Тухайн асуудалтай холбогдуулан анхлан цахим орчинд пост оруулсан сэтгүүлч Б.Даваа болон дуучин Халиунаа нар тайлбар өглөө.

Б.Даваа: Нэгдүгээрт Назир ресторан дөрөв хоногийн өмнө нээлтээ хийсэн аятайхан хоолтой газар гэж сонсоод ирж үйлчлүүлсэн юм. Яг үнэнийг хэлэхэд хоол идсний дараа ганц хоёр татсан учир бага зэрэг халаалттай байхдаа пост оруулсан. Энэ дээр хамгийн гол нь насанд хүрээгүй охиныг садар самуун ажилд уруу татан ажлуулж байна. Түүгээрээ төрийн албан хаагч нар зугаагаа гаргаад байж болдог юм уу гэсэн дайралтууд их ирж байна. Нийгэмд шүүмжлээд байгаа ёс суртанхуунтай юм шиг хэрнээ ёс суртахуунгүй үйлдлээс нь би уучлал гуйх гэж ирсэн юм.

Тэр охин хэлэхдээ: “Ахаа надад эмзэглээд байх асуудал байхгүй ээ, Хэрвээ би эмзэглэх байсан бол энэ ажлыг хийхгүй байсан” гэж байна лээ. Харин тэр постыг нийгэмд тарааснаас хойш зөөгч охиноос ярилцлага авъя гэх мэтээр илүү их сэтгэл зүйн хувьд дарамт өгч байна. Тэр охин бол гэр бүлтэй, насанд хүрчихсэн охин юм байна лээ. Нийгмийн энэ хар бараа шүүмжлэлээс болж ажлаас гарах өргөдлөө өгч байсан. Тэр охиныг өмөөрч байгаа юм шиг хэрнээ дайрч байгаа хүмүүс илүүтэй охиныг хүнд байдалд оруулж байна.

Би төрийн албан хаагч болоод удаагүй байна. Төрийн албан хаагч хүн гадуур суух нь ёс зүйгүй үйлдэл гэж огт бодохгүй байна. Хувцаслалт бол тухай хоолны газрын орчин, соёлд тохирсон л хувцаслалт. Хүмүүсийн харах өнцөг нь өөр байна. Удахгүй хэдэн жилийн дараа хүмүүс дасчихна гэлээ

Дуучин Халиун: Энэ Араб ресторан бол манай найзуудын нээсэн газар болохоор нээлтэнд нь ирсэн.Мэдээж хувцасны тал дээр тэр охин дээр л фокус өгч шүүмжилж байсан. Миний хувьд найздаа хувцсыг нь өөрчлөх талаар зөвлөгөө өгсөн. Тийм ч учраас зөөгч охидын хувцсыг шинээр захиалсан гэж байсан. Би сая хүүхдүүдээ хичээл сургуульд нь өгчихөөд өдрийн хоолоо идэх гээд энд ирчихсэн байхад сайтууд ороод ирсэн учир нэгэнт ярьсных сүүлийн үед надад ирж байгаа дайралтын талаар хэлмээр байна.

Би нөхрөөсөө огтхон ч салаагүй. Бидний амьдрал хэвийн үргэлжилж байгаа. Миний хүүхдүүд том болсон. Өсвөр насны хүүхдүүд эмзэглэж хүлээж авна. Нийгэмд ийм хуурамч хар бараан мэдээ мэдээлэл түгээхгүй байхыг хүсье гэлээ.

error: Content is protected !!