Гавьяат тамирчин Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ

Монгол Улсын Гавьяат тамирчин, Пapaлимпын аварга Э.Содномпилжээ Хөдөлмөрийн баатар олгохоор болжээ.

Энэ тухай Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооноос Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо. Пауэрлифтинг мандтугай хэмээн баяр хүргэжээ.

Мөн Түүнд маргааш 14:00 цагаас Хөдөлмөрийн баатар цолыг олгоно гэсэн мэдээллийг өглөө.

Ташрамд дурдахад, гавьяат тамирчин Э.Содномпилжээ нь Токио-2020 пapaлимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд 245 кг өргөж, алтан медаль хүртсэн юм.

Хамгийн сүүлд буюу энэ оны есдүгээр сард Засгийн газрын ээлжит хуралдаанаар Токио-2020 пapaлимпын аварга, Гавьяат тамирчин Э.Содномпилжээд 120 сая, түүний дасгалжуулагч Д.Баттулгад 60 сaя төгpөг олгох тухай тогтоолыг баталжээ.

Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журмын дагуу энэхүү мөнгө шагналыг олгохоор өмнө шийдвэрлэж байсан билээ.

error: Content is protected !!