Дуучин Нара:Шаналсан ард түмэн ээ бодож байна гэх…ёстой худ хүүхэн

2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, парламентад анх удаа сууж буй эмэгтэй гишүүдийн нэг бол Ч.Ундрам, Д.Өнөрболор нар.

Тэд өчигдрийн байнгын хорооны хуралдаан дээр маргалдаад авлаа. Сэдэв нь их жижигхэн, ердөө сумын бассейны төсөв. Энэ долоо хоногт улсын төсвийг хэлэлцэн батлах хуваарьтай байгаа. Энэ хүрээнд холбогдох байнгын хорооны хуралдаанаар орон нутгийн төсвүүдийг задалж хэлэлцэх үеэр Ч.Ундрам гишүүн эл асуудлыг хөндсөн.

Д.Өнөрболорын хувьд Сэлэнгэ аймгийн төсөвт бассейн бүхий спортын цогцолбор бариулах асуудлыг оруулсан байгаа юм. Харин тус цогцолборыг барих суманд нь усан бассейн байдаг аж. Иймд Ч.Ундрам гишүүн Нэг суманд хоёр бассейн байх ямар хэрэгтэй юм бэ? гэж ихээхэн уурссан.

Харин Д.Өнөрболор Ганц бассейн биш, спорт цогцолбор гэж хариу барихдаа мөн л дээгүүр өнгөөр дуугарлаа. Тэд уг нь хоёул Сэлэнгэ аймгаас сонгогдсон, тэндхийн иргэдийн эрх ашгийг төлөөлж буй хүмүүс. Гэтэл Ч.Ундрамын зүгээс нөгөө гишүүнийхээ санаачилсан бүтээн байгуулалтыг эсэргүүцэв. Нөгөөх нь ч нэг бассейны асуудлаар байнгын хорооны танхимд маргаан үүсгэж байх.

Харин  дуучин, зөгийчин Нара.д сумын бассейны төсөвын тухай хэлэлцүүлэг таалагдсангүй. Хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг бүсгүйн уурыг хүргээд амжсан юм. Тэрээр Д.Өнөрболор гишүүнд Нэг мөр эмнэлэг бариач тэнэг хүүхээн гэжээ

Г.Өнөрболор гэж хэн бэ гэсэн асуулт анхаарал татаж байна.

Тэрээр олон жилийн өмнө Солонгос хоолны нэвтрүүлгийн орчуулагч хийж байсан. “Сөүл групп”, “Мантууш” компанийн захирал. Түүний талаар Монголын хамгийн үнэтэй гэгддэг орон сууцуудыг барьж байгуулсан, Зайсанг “барилгажуулсан” гол хүн гэдэг. Одоо тэгээд барилгажуулаад байж дээ. Ингээд түүний талаар “Өглөөний сонин” хэрхэн бичиж байсныг дахин сануулья.

Зайсангийн ам зүгээр нэг дархан цаазтай газар биш, зөвхөн баячуудад зориулсан дархлагдсан газар болоод байна. Тэнд хөрөнгөтэй эрхмүүдийн хэдэн зуун саяар тоологдох үл хөдлөх хөрөнгүүд бий. Тэгвэл эдгээр үнэтэй орд харшийг баригчдын дунд толгой цохих том хүн бол нууц хатагтай хэмээн нэрлэгддэг Г.Өнөрболор гэгч эмэгтэй байдаг аж.

Энэ компанийн үйл ажиллагааг ойлгоход энгийн иргэд бидний толгой эргэм. Учир нь хатагтай Г.Өнөрболор өөрийн гэсэн гурван компанитай. Тэрбээр бусдын нэрээр газар авах буюу хэдийнэ бусдын нэр дээр өгөгдсөн газруудыг худалдан авах замаар Зайсанг залгих асар их тактик боловсруулсан гэж хэлэхэд болно. Түүнд олон компани бий. Уушги цохио, Мантууш, Рояль нью кэстл, Сөүл групп гэх зэрэг.

3aльтай хүнд арга мун­дах­­гүй гэгчээр сэргэлэн сүйхээтэй нь дэндсэн энэ эмэгтэй баячуудад үнэтэй байраараа өгөөш тавьсаар удаж байна. Хамгийн гол нь энэ их эрх мэдлийн цаана хэн байж, арыг нь хэрхэн даадаг бол гэдэг асуулт үлдэж байна. Зайсангийн тэргүүн хатагтайгаар өргөмжлөгдсөн бүсгүй өөрийгөө Мантууш ХХК-ийн захирал Г.Өнөрболор гэж даруухнаар нэрлэж байгаа юм билээ. Энэ эмэгтэйн түүхийг дурдвал, анх Солонгосын нэгэн компанид орчуулагч хийж байсан аж.

Ингэж яваад cолонгос баян эртэй сууснаар энэ их хөрөнгийн эзэн болсон гэнэ лээ. Мөнгөтэй хүн бүхэл бүтэн хотхоныг битгий хэл хот ч байгуулах газар худалдан авч чадна гэдгийг харуулсан мань бүсгүй дархан цаазат Богдхан уулын Зайсангийн амны ихэнх газрыг хамж авч байгааг дээрх олон компаниас нь харж болно. Тухайлбал, Моно Лиза трейд ХХК, иргэн Ж.Амаржаргал, Н.Уламбаяр нарын аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар авсан газарт нь орон сууц босгосон аж.

Мөн Г.Өнөрболорын хууль зөрчсөн үйлдлээс хамгийн н.о.ц.т.о.й нь хүүхдийн xopих ангийн хашаан дундуур 10 мянган вольтын өндөр хүчдэлийн шугам татсан. Улсын онцгой бүсэд хамаарагддаг газраар дамжуулан өндөр хүчдэлийн шугам татах зөвшөөрлийг нь хатагтай Г.Өнөрболорт олгосон хүн нь Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ компанийн гүйцэтгэх захирал Ч.Саранжав. Түүний өгсөн түр техникийн нөхцөл буюу зөвшөөрөл нь 2199/ 2010 дугаартай юм билээ. Өөрөөр хэлбэл хязгаарлалтын бүсэд зөвшөөрөл олгосон албан тушаалтнууд. Амар авч чаддаггүй гэх эл зөвшөөрлийг авч, бас xopих ангийн эзэмшил газраар дайруулаад хүчдэл татахаар болчихсон энэ үйлдлийн цаана өнөө л эрх мэдэл, албан тушаалаа ашигласан, танил талдаа үйлчилсэн бүр хатуухан хэлбэл мөнгө төгрөгтэй орооцолдсон асуудал ч байхыг үгүйсгэхгүй.

Сэргэлэн сүйхээтэй гэж нэрлэгдэх болсон эмэгтэйд МХЕГ бол инээдийг нь хүргээд өнгөрөх байгууллага аж. Компаниуд нь бүгд Солонгосын хөрөнгө оруулалттай гэнэ. Хамгийн гол нь энэ эмэгтэй иргэдийн нэрээр газар аваад зориулалтыг нь өөрчилж орон сууц болгодог.

Одоо Зайсангийн уулын аман дээр бүхэл бүтэн хороолол сүндэрлэж байна. Хаана байна аа, тэр дархан цаазтай газар. Борчууд бидэнд л хууль үйлчилдэг болохоос хөрөнгөтнүүдэд үйлчлэхгүй байна. Богдхан уул сүйрэх аюулд ороод байгаа шүү. Г.Өнөрболор хатагтай ч бас онгон байгалиараа үлдсэн хэсэг газрыг эмэгтэй хүний нинжин сэтгэл гаргаж үлдээх нь зөв болов уу. Ямартай ч нэгэн буурлын хэлж байсан үгийг санаж байна. Богд уулаараа оролдсон хүн өнөө биш юм аа гэхэд хожим үр хүүхдэд маш аймшигтай цээрлэл ирдэг гэж байсан. Г.Өнөрболор хатагтайд энэ үгийг санахад илүүдэхгүй л болов уу.

Эх сурвалж: Өглөөний сонин. 2012 он

error: Content is protected !!