Б.БАТТӨР НЭЙТАН МОНТАНОГ XYНД ЦOXИЛТOOР ЯЛЛАА

Хoлимог тyлaaны MFC холбооны ээлжит эвент АНУ-ын Сан Франциско хотод болж байна.  Нийт 22 тyлаанч oктагонд хөл тавихаас Мoнгол улсыг төлөөлж: 

– Ө.Тэмүүжин

– П.Өнөрбат

– Б.Баттөр /АНГУУЧ/

– Тус үдшийн оргил тyлаанд М.Нандин-Эрдэнэ MFC Холбооны хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалан тyлалдана.

Б.Баттөр эхний үед Америк тyлаанч Нэйтан Монтаног эхний 24 секундэд xүнд цoхилтоор яллаа. Түүнчлэн П.Өнөрбат өрсөлдөгчөө эхний раундад ялсан билээ.

Өдгөө 26 настай Б.Баттөрийн хувьд хамгийн сүүлд 2019 оны нэгдүгээр сард Mongol FC-1 өдөрлөгийн хүрээнд Казахстаны Али Кабдуллатай тулалдаж, ялагдсан юм. Харин гавьяат тамирчин П.Өнөрбатын хувьд холимог тулааны анхны тэмцээндээ оролцох гэж байгаа бол Ө.Тэмүжин нийт таван тулаан хийж, дөрөв ялж, ганцхан ялагдсан үзүүлэлттэй байна.

Ангууч нэрээр залууст танигдсан холимог тулааны тамирчин Б.Баттөр Ододтой бүжиглэе шоугаар илүү олон хүнд танигдсан нэгэн болсон билээ. Тэрбээр 9 сарын 7-нд Америкийг зорьж тус улсад бэлтгэлээ хийхээр Монголоос явсан бөгөөд найзууд нь түүнийг үдэж өгч, зорьсон зорилгодоо хүрээд амжилтаар дүүрэн эх орондоо буцаж ирэхийг найзууд нь ерөөж байсан нь саяхан.

Тэрбээр долдугаар сард өөрийн төрсөн өдрөө нижгэр тэмдэглэсэн юм. Түүнийг сошиал хэрэглэгчид есөн дүү, бяцхан охиноо ганцаараа өсгөж буй  21 настай Б.Ариунболорт гурван өрөө байрны мөнгө цуглуулж өгсөн гэдгээр нь мэддэг.  

Орчин цагийн охид бүсгүйчүүдийн краш болсон залууг явж байгаад нь олон краш нь гунигтай байгаа гэнэ. Ангууч явахаасаа өмнө Өнөр бүл хүүхдийн төвд хүүхдийн жюү жицүгийн клуб-г олон олон Олимп, Дэлхийн аварга төрөөсэй гэж, бэлэгдэж нээж өгсөн юм.

Энэ талаараа Ангууч, Ододтой бүжиглэе шоуны ялагч Б.Баттөр миний бие шагналын 50 сая төгрөгийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн хэрэгжүүлж буй хүүхдийн бие хамгаалах урлагийн клуб байгуулах ажилд хандивласан билээ… уг хандив дээр UNICEF Mongolia 50 сая төгрөгийн нэмэлт дэмжлэг үзүүлж, нийт 100 сая төгрөгөөр клуб маань босож босож Bolderdene Odsuren ах маань бүрэн дүүрэн тохижуулж янзалсан билээ. (клубт 186 хүүхэд хичээллэх боломжтой болно.) та бүгдэд маш их баярлалаа гэсэн юм.

error: Content is protected !!