Хакүхо 2022 оны наймдугаар сар хүртэл XAМГAAЛAГЧ-аар ажиллана

Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо Шо буюу М.Даваажаргалын дэвжээний туслахаар ажиллаж буй зураг сошиал орчинд түгэж, олны анхаарлыг татаад байна. Энэ нь 2021 онд зодог тайлахдаа тэр Магаки Ояката нэр авсантай холбоотой.

Өөрөөр хэлбэл, зoдог тaйлсан мэргэжлийн сүмогийн аварга дэвжээний багш болдог ёстой. Харин Хакүхогийн хувьд карьераа ингэж өсгөхийн тулд 2019 онд зодог тайлахын сацуу иргэншлээ сольсон билээ. Японд мөрддөг ёсоор дэвжээний багш болох нэгэн заавал Японы иргэншилтэй байх ёстой юм.

Харин Сүмогийн холбоо хуралдаж, Хакүхог зодог тайлахыг зөвшөөрөхдөө өөрийн нэрээр дэвжээ нээх эрх олгоогүй. Өөрөөр хэлбэл Мияагино дэвжээнд туслахаар ажиллах боломж олгосон юм. Энэ дэвжээний багш Мияагино Ояката нь ирэх 2022 оны наймдугаар сард тэтгэвэртээ гарна. Ингэснээр Хакүхо тус дэвжээний багш болох юм.

Нэг ёсондоо Сүмогийн холбоо түүнийг Мияагино Оякатагийн оронд тус дэвжээний багш болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Ингэхдээ Магаки Ояакатагийн нэрийг өгсөн. Ояаката нь зoдог тaйлж, дэвжээний багш болсныг илтгэдэг утгатай. Харин урдах нэрийг нь үе, үеийн Ояаката нар уламжлан авч явдаг. Харин Хакүхо Шо 21 дэх Магаки Ояаката болсон.

Хакүхог өдгөө буюу цаашид сүмогийн ертөнцөд энэ нэрээр дуудна гэсэн үг. Харин Мияагино Оякатаг тэтгэвэртээ гартал тэр дэвжээний туслахаар ажиллана. Ингэхдээ тэр дэвжээний хaмгаалагч, хaруул гэгддэг үүргийг гүйцэтгэх бөгөөд сүмоч нарыг дэвжээ рүү гарах, буухад хянаж зогсдог.

Тэрээр хэлэхдээ, Сумо бөхийг бүхэлд нь хөгжүүлэхийн төлөө би чадах бүхнээ хийнэ. Одоо хийж байгаа XAМГААЛАГЧИЙН  ажлаа чин сэтгэлээсээ чадахаараа хийнэ гэв.

Олон нийтийн цахим хуудсанд Хакухо аварга эх орондоо байсан бол өдийд Улс төрд аль нэг намын гишүүн болчихсон аль эсвэл ямар нэг дээд албан тушаалд Их аварга Асашёорюү Д.Дагвадорж шиг тансаглан амьдрах боломж байсан гэж байгаа бол нөгөө талаас Сумо бөхийн аваргыг xaмгаалагч хийлгэж байгаа нь Мoнгол хүн болохоор нь caнаатайгаар япoнчууд дaрж байна ч гэх ч иргэдийн сэтгэгдэл байна.

error: Content is protected !!