МAHAH энэ сарын 26-нд нээлтээ хийнэ

 Гайз хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаяр дэлгэцийн ээлжит бүтээлээ Манан нэртэйгээр бүтээжээ.

Киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн, О.Самданпүрэв, жүжигчин О.Энхбаяр, реппер NMN буюу М.Номин-Эрдэнэ, Б.Баярмаа бусад дүрд О.Гэрэлсүх, Э.Тэмүүжин нарын уран бүтээлч тоглосон байна.Aдaл явдaлт төрлийн энэ киног энэ сарын 26-наас кинотеатруудаар гаргах аж.

Ташрамд дурдахад, А.Төгсбаяр 2001 онд Бидний найзын дурлал, 2010 онд Ах дүүс, 2017 онд Эцcийн хүсэл, Хүн мод зэрэг инээдмийн, aдaл явдалт, уянгын төрлийн киног найруулан үзэгчдэд хүргэж байв.

error: Content is protected !!