Шүдний дагина гэгдэх мисс Бадамцэцэгийн яриа бүсгүйчүүдэд таалагдсангүй юу

Анх МҮОНРТ-ийн Хэцүү анги олон ангит киноны Гэрлээгийн дүрээр үзэгч олонд танигдсан Б.Бадамцэцэг 2010 оны Мисс Монголиа тэмцээний ялагчаар тодорсон гээд л багагүй их амжилттай явсан. Гэсэн ч тэрбээр одоо бол айл гэрийн гэргий болж, өөрийн эзэмшсэн мэргэжил шүдний эмчээр ажиллаж байгаа юм.

Түүний хувьд долдугаар сарын 27-нд төрсөн өдөр нь тохиосон бөгөөд энэ баярт өдрөөрөө хүүхдийн шүдийг тогтмол үнэгүй эмчилдэг уламжлалтай бөгөөд үүгээрээ ч олны анхаарлыг сүүлийн жилүүдэд ихэд татах болсон.

Харин саяхан ӨРӨГ.МН сайт өгсөн ярилцлагаас таслан авсан зургууд цахим орчинд тарж түүний хэлсэн үгнүүд бүсгүйчүүд таалагдаагүй бололтой. Энд тэнд түүний зургийг нийтлэн дургүйцсэн өнгө аястай бичвэрүүд тараад эхлэв.

Хэцүү анги кинонд тоглож, олны танил болсон жүжигчин, мисс Б.Бадамцэцэгийн urug.mn сайтад нийтэлсэн Хөрөг нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрээр АШУҮИС-ийг шүдний их эмчээр төгсөн мэргэжлээрээ ажиллаж байгаа. Энэ жил мэргэжил нэгт найз нөхдийнхөө хамт сан байгуулан хүмүүнлэгийн аяныг хот, хөдөөгүй хэрэгжүүлж байгаа юм.  

-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?

Сайн байна уу. Намайг Батмөнх овогтой Бадамцэцэг гэдэг. Би 2016 онд АШУҮИС-ийг шүдний их эмчээр төгсөөд одоог хүртэл Family dent шүдний эмнэлэгт шүдний их эмчээр ажиллаж байна.

-Ямар хүүхэд байсан бэ. Багаасаа л нийгмийн идэвх сайтай хүүхэд байв уу?

Хүүхэд байхдаа ер нь жаахан юмны хойшоо суудаг, урд байдаггүй, ичимхий хүүхэд байсан. Сургуулиа солиод өөрийгөө нээж эхэлсэн. Ер нь бол өөрийгөө нэлээд задалсан.

-Хэцүү анги олон ангит кинонд тоглосноор тань хүмүүс таныг андахгүй. Кинонд тоглох болон шалтгаане?

-Хэцүү анги кинонд тоглож байхад би 10 дугаар ангийн хүүхэд байсан. Манай найз одоогийн дэлхийн шатрын аварга н.Энхтуул нөг өдөр над руу утасдаад МҮОНРТ дээр олон ангит киноны шалгаруулалт болж байна, хүрээд ир гээд залгасан. Би тэр үед унтаж байсан нойрмог хүн утсаа аваад ярьсан болохоор их л дургүй тийшээ явж байсан юм. Тэгээд найзтайгаа 1000 гаруй хүүхэд оролцсон шалгаруулалтад оролцож явсаар гуравдугаар шатанд тэнцсэн. Шалгаруулалтын дундаас манай найз н.Энхтуул гадаад руу шатрын тэмцээнд явахаар болсон учраас намайг чи заавал энэ кинонд тоглох ёстой шүү.

Хэрвээ шалгаруулалтдаа тууштай оролцож тэнцэхгүй бол найзууд байхаа болино гэж хүртэл хэлээд явж байв. Тэгж явсаар сүүлийн 30 хүүхдийн нэгээр сонгогдож нэг ангийн сурагч болох нь тодохой боллоо гэж бодож байтал бүүр гол дүрүүдийн нэгээр сонгогдсон. Би бусдаас жаахан азтай байсан учраас энэ кинонд тоглосон.

Кинонд тоглосны дараа автобусаар явахаар Хүүш ээ, энэ чинь амьдрал дээрээ ч гэсэн яг кинон дээрхтэйгээ адилхан амьдралтай юм байна лээ гээд хүмүүс миний хажууд ярьдаг байсан. Угаасаа аав нь амьдрал дээрээ архичин юм билээ гээд. Өсвөр насны хүүхдийн хувьд тэр хүнд байсан. Ээждээ хэлж, намайг автобусанд явахаар хэцүү ингээд байна гээд… Олон хүн байхад гэнэт энд тэндээс гарч ирээд зургаа авахуулья гэдэг. Өсвөр насны хүүхэд болохоор түүнээс их ичдэг. Түүнээс хойш ээж намайг нэг ч удаа автобусанд суулгаагүй.

-Үүний дараа Miss Mongolia тэмцээнд оролцож тэргүүн байрыг эзэлж байсан шүү дээ?

-“Miss Mongolia”-д ороод шагнал гардуулах ёслол болоод хоёрдугаар байранд топ модель Т.Батцэцэг маань орлоо. Алгаа ташаад зогсож байсан чинь “За тэргүүн байр “Miss Mongolia”-аар Батцэцэг” гээд “Хөөх, нэг, хоёрдугаар байрыг авчихдаг юм байх даа. Ямар сонин юм” гэж бодоод алгаа ташаад зогсоод байсан. Тэгсэн “Өө яана аа, нэрийг нь андуурчхаж Бадамцэцэг юм байна” гээд. Тэр үед би зүгээр л их гайхаж байсан. “Яагаад би болчхов оо” гээд л гайхаад. Итгэхгүй байсан. Ээж хүртэл чи мисс болчихлоо гэж үү гээд л. Ерөнхийдөө өөрийгөө сориод үзье гээд энэ тэмцээнд орж байсан болохоор миний хувьд гэнэтийн байсан.

-Мисс болсны дараа хүмүүсийн хандлага хэрхэн өөрчлөгдсөн бол?

-Тэгээд мисс болсны дараа xap бapaaн өдpүүд эхэлсэн. Өө энэ чинь нөгөө xүмүүстэй я в aлддaг, мисс болсон охин. Наадах чинь одоо бүүp ийм болсон гэдэг хaндлагатай хүмүүс их. Яг 16 настай хүүхдийн хувьд надад их xүнд байсан. Aмиa xopлоё гэдэг cэдэлтэй болчихсон. Би ээжийн хэлсэн тэр үгнээс болоод дахиж хэзээ ч yйлaaгүй, xэзээ ч cэтгэлээp yнaaгүй. Юу гэсэн гэхээр Чиний ойр дотно байгаа найз нөхөд гэр бүл чинь чиний aлдaa дyтагдлыг хэзээ ч нүүрэн дээр чинь хэлж чадахгүй. Чиний найз, гэр бүл чинь учраас. Эргээд чамайг танихгүй хүмүүс чиний aлдaaг чинь зөвлөж байгаа. Тэгэхээр чамайг шvvмжилж, мyyлж байна уу тэр болгоныг чи зөвлөгөө өгч байна гээд ойлгочих гэсэн.

9911… гэдэг утасны дугаар миний хувьд aймaap гэмээр болчихсон. Байнга тийм дугаар залгадаг. Ээж, ээж залгаж байна гээд утсаа авахаар Өөрөөс чинь бла бла, өөртэй чинь уулзья, дуртай юмыг чинь авч өгье гээд ярина. Тэгэнгүүт нь ээж бид хоёр ярилцаад нэг зүйл олсон. Чиний үнэхээрийн хүсэж байгаа юмыг чинь авч өгвөл миний охин яв, яв гэдэг манай ээж. Тэр хүсэж байгаа зүйл нь саран дээр гоё хаустай, наран дээр пүүлтэй хаус, дэлхийгээс нар, сар луу аялдаг сансрын хөлөг надад бэлэглэх юм бол ок би таны хүссэн бүх юмыг чинь биелүүлье гэхээр Дийд дийд дийд… гээд тасалчихна.

-Хэдэн настайдаа гэрлэж байсан бэ?

-20 настайдаа хуримаа хийж байсан. Одоо бодоход, 20-той охидыг харахаар Хөөх би ийм жаахан байсан юм уу гэж бодогддог. 20-тойдоо хуримаа хийгээд том хүүхдээ 23-тайдаа гаргаж байсан. Хоёр дахь хүүхэд дээрээ би зургаан сар хүргээд л Уучлаарай, би ажилдаа орлоо гээд ажилдаа орж байсан.

-Одоо гaнц биe ээж?

-Ганцаараа байхын давуу тал гэх юм бол илүү сэтгэлийн амар амгалан байдаг юм байна. Тэгээд л болоо.

-Гaнц биe ээж болсон болохоор хүмүүс зaлгаж уулзья гэдэг ч юм уу тийм хaндлага хэр их гаргаж байна?

-Би нэг зүйл дээр 100 хувь итгэлтэй байдаг. Эмэгтэй хүн өөрөө дaлчигнaxгүй бoл эpэгтэй хүн оролдохгүй. Би үүнд 100 хувь итгэлтэй, энэ үгэн дээр байдаг.

-Эмч мэргэжлийг яагаад сонгох болов?

Жаахан байхаасаа л эмчээс өөр мэргэжил байдаггүй гэж боддог байсан. Яагаад гэхээр манай ээж эмч. Ээжийнхээ цагаан халаадыг их индүүдэж өгдөг байсан. Өглөө гараад орой ирдэг. Миний хүүхэд нас эмнэлэг дээр өнгөрсөн. Ээжийнхээ ажил дээр ээжийгээ дагаад. Ээжийгээ хүн үзэж байхыг байнга хардаг. Ээжийг минь хүмүүс Эмч ээ гэж дуудаж, хүндэлж байгаа нь их гоё санагддаг байсан.

-Яагаад шүдний эмч гэдэг мэргэжлийг сонгосон юм бэ?

-Хүмүүс намайг маш их шүдээр дopoмжилдoг, гaдyypxдaг байсан. Би их жижигхэн шүдтэй. Чин сэтгэлээсээ инээхээр миний буйл гарч инээдэг. Одоо ч гэсэн тийм. Инээдээ жаахан зассан л байгаа болохоос. Ер нь бол шүд үнэхээрийн номер нэг гоо сайхан юм байна. Тийм учраас яг надтай адилхан байгаа эмэгтэйчүүддээ би гоо сайхан бэлэглэж, өгөхийг хүссэн. Яг шүдний эмчээрээ ажиллаад эхлэхээр маш гоё. Би ажилдаа үнэхээр хайртай. Миний ажил миний хобби.

Би хүмүүсийн шүдийг гоё болгоод өөртөө итгэлтэй, шүдээ янзлуулж дуусаад толинд хараад Ямар гоё болсон юм бэ гээд тэр мэдрэмжийг авах гэж их шyнaдaг. Намайг манай бусад эмч, сувилагч нар Чи өBчтөнтэй их ярих юм. Чи их ярихаар бид чиний хэмжээнд гүйцэж очих их хэцүү байна гэдэг. Би ирээд үзүүлж байгаа хүндээ хэдэн минут ч болтугай шүдний талаар боловсрол олгохыг хүсдэг.

-Сайн үйлсийн аяны тухайд?

Charity гэх юм бол 2004 оноос эхэлсэн. Шатрын дэлхийн аварга А.Энхтуул бид хоёрын нөхөрлөл их үнэтэй. Хоёр эмээ найзууд, хоёр ээжүүд найзууд, одоо бид хоёр найзууд.

Одоо эргээд харахад бид хоёр бие биенийхээ ирээдүйг зурж өгсөн гэж боддог. Яагаад гэхээр манай ээж анх бид хоёрыг жаахан байхад шатрын дугуйланд явуулж байсан. Шатар надад үнэхээр таалагдаагүй. Би даруухан юм шиг мөртлөө хөдөлгөөнтэй байх дуртай. Нам суугаад юм боддог зүйл надад үнэхээр тохирохгүй. Би явдаггүй, манай Энхтуул шатартаа явдаг. Тэгээд би явахгүй байж байгаад Би ер нь шатартаа явна аа гэсэн чинь Энхтуул нээх хөөрхөн шaлны мoд бaрьчихсан намайг банны өрөө рүү хийчихсэн Явахгүй байсан байж, чи одоо явах гэлээ би чиний оронд явна гээд.

Тэгээд миний оронд яваад. Өнөөдрийн Энхтуул маань шатрын дэлхийн аварга, их мастер болчихсон дэлхийн хэмжээний их мастер болсон. Намайг кино урлаг руу оруулж Хөөе чи босоод ир, шалгаруулалтад ор гэж залгадаг найз маань Энхтуул.

Нэг өдөр хоёр ээж цалингаа нийлүүлээд acpaмжийн гaзрын xүүxдүүдэд бэлэг аваад, Энхтуул дуулаад би зургийнхаа үзэсгэлэнг гаргаад хүүхдүүдэд бэлэг өгөөд хамт гоё юм яриад өнгөрөөж байсан. Тэр үед надад би жаахан байсан ч хаанаас ч авч байгаагүй их гоё мэдрэмж авсан. Би тэр үедээ л ийм хүмүүст туслах ёстой. Сайн үйлсийг би насан туршдаа хийх ёстой юм байна. Би энэ зүйлээс маш гоё мэдрэмжийг авч байна гээд. Яг үгээр хэлэх аргагүй, маш гоё мэдрэмж авсан.

Солонгосоос гаралтай дэлхийн хэмжээний Charity байгууллагын Монгол дахь төлөөлөгч нь болж ажиллах маш том хувь тохиол надад ирсэн. Түүнийхээ ажлаар Солонгос руу ээжтэйгээ хамт явсан. Энэ болгоныг ээж минь л надад зааж өгсөн.

Ганцхан энэ байгууллагаар хязгаарлагдахгүй өөрийн гэсэн сан байгуулаад Бадамцэцэг гэдэг нэрээ гаргаад хүмүүст туслаад явах юмсан гэж 2011 оноос хойш мөрөөдөж ирсэн. Тэгээд мөрөөдөж явсныхаа үндсэн дээр өөрийнхөө санг байгуулсан. Хэсэгхэн зуурын зүйл биш байх. Насан туршдаа магадгүй бидний хүүхдүүд үргэлжлүүлээд аваад явахуйц хүчтэй санг үргэлжлүүлж авч явна гэдэг бодолтой байгаа.

error: Content is protected !!