Дуучин Болд хайрт эхнэртээ гэр бүлийн зургаараа төрсөн өдрийн мэнд хүргэв

  Дуучин Х.Мөнгөнцэцэгийг зарим хүмүүс нийтийн дууны отгон гүнж гэж нэрлэдэг. Ардын дууг ч өөрийнхөөрөө сайхан дуулдаг.

Нэг хэсэг  Б.Болд, Э.Чулуунчимэг нарын салалттай холбоотой хэмээн дуулиан шуугианд өртсөн юм. Дуучин бүсгүй гэр бүлээ төвхнүүлээд нам гүм байгаа. Хэвлэлээр түүний талаар олон янзын мэдээлэл гарсан ч тэр бүртээ тоохоо больсон.

Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд нөхөр Б.Болд хайрт эхнэртээ мэндчилгээ дэвшүүлэн цахим хууудастаа гэр бүлийн зургаа нийтэлжээ. Тэрбээр бичихдээ, Ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэе! Бид 4 нь хайртай шүү хэмээн гэр бүлийн зургаа нийтэлсэн байв.

Б.Болд, Э.Чулуунчимэг хоёр хамтын амьдралдаа цэг тaвьж, харин экс нөхөр Б.Болд нь Х.Мөнгөнцэцэгтэй амьдрал, уран бүтээлээр холбогдож шyyгиaны эзэд болж байсан билээ. Хaaж нyyж бoлохгүй хүний амьдрал хойно олонд амьдрал нь ил болсон тэд өнөр өтгөн гэр бүлтэй болсон бөгөөд хамтын уран бүтээлээ ч туурвиж эхлэсэн юм. 

error: Content is protected !!