Харанга-н Чука: Өлcөxийн тyйлд xүpээд yxaaн aлдaн oйчиж байлаа..

Төрийн соёрхолт, Урлaгийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат. Эсвэл зүгээр л Харанга-ын Чука. Толин хул, Нутгаа санахуй, Зуу, зуун жил хайрламаар байна… олон дууны бүтээгч, цэл залуу уран бүтээлч. Эсвэл өөрийнх нь хэлснээр байдаг л нэг хөгжимчин. Саяхан зүрхний угт шигдэж орхисон хайрын тухай дуулж, түүндээ өөрөө хөөрөн дүрэлзэж яваа таны хуучин боловч шинэ танил Ц.Чулуунбаm ярьж байна.

-Толин хул зохиогдсон тэр хувь тохиолын талаар асууж ярилцлагаа эхлүүлмээр байна. УИХ-ын гишүүн Г.Батхүү агсан үгийг нь зохиосон байдаг. Тан руу өөрөө, Надад ийм шүлэг байна хэмээгээд хандаж байсан гэдэг юм билээ

-Тийм. Хоёулаа нэг морины тухай дуу хийе гээд над руу ярьсан. Оффис дээр нь очоод шүлгийг нь хартал, янзын гоё. Би чинь хотын хүүхэд шүү дээ, морь малд аягүй м.уу. Үгүй, ингэж гоё бичдэг юм аа гэж шагширсан. Нөгөө талд үргэлж рок, поп дуу зохиож байсан болохоор, Морины дуу бичиж чадах болов уу гэж дотроо бодсон. За тэгээд, Оролдъё л гэж хэлсэн. Удалгүй Г.Батхүү найз минь намайг морины уяан дээрээ дуудлаа, наадам ч болох гэж байлуу даа. Сунгаанд нь хамт машинтай дагаад давхисан.

Монгол хүн гэдэг чинь ерөөсөө цаанаасаа юм билээ. Нөгөө Хонины шөл уугаад л тэнхэрдэг гэдэг шиг. Тэр гийнгоон дуу, тэр тоос бужигнаан, тэр давхиж байгаа морины нүд чих. Өөрийн эрхгүй нулимс нүдний аяга дүүрээд ирдэг юм билээ. Зурхай эргэж гарахад наран сугарна аа гэдэг чинь ёстой тэр. Пирхх гээд л. Түүнээс л онгод авсан.Би сая өөрийгөө хотын хүүхэд гэж хэлсэн.

Гэхдээ бидний цусанд морьтон Монголын уухай, гийнгоо, давхиа байж байдаг юм байна. Тэгээд ийм дуу хийсэн. Гэхдээ эхний хоёр, гурван жилдээ нэг их яваагүй ээ. Хүмүүс сонсохгүй, ер нь л газар авч өгөхгүй байсан. Нэг удаа Өвөр Монголын Баруун үзэмчний аймгийнхан яриад, Толин хул дууг тань наадмынхаа сүлд дуу болгож байгаа, ирж дуулаач гэлээ. Тэгээд очсон чинь тэнд пиг дуулаад л, эргээд ирсэн чинь энд пиг дуулаад л.

Ингээд өдий хүртэл Монгол түмний минь бахархал болж явлаа даа, энэ дуу. Г.Батхүү маань тэнгэрт байна. Түүнийгээ бас үүгээр мөнхөлж чадсан. Эрин зууны дуу минь, эзнээ үгүйлэх дуу минь гэж. Эзэн нь үгүй болсон ч дуу нь эзнээ үгүйлж байдаг. Тийм л дуу байгаасай гэж байнга Г.Батхүүгээ дурсаж, янцгааж боддог.

-Хотынх хэр нь ээ тэр мэдрэмжийг авч, ийм дуу хийж чадсан нь өөрөө гайхалтай юм даа. Та өөрөө сонсоод, “Би морь мэдэхгүй мөртлөө ийм аялгуу хийчихлээ гэж үү” гэж гайхах, бахархах мэдрэмж авдаг уу?

-Дандаа. Тэр бахархал бол дандаа. Концертын сүүлд ихэнхдээ Толин хул дуулагддаг. Тэгээд л хөгшин, залуу ямар ч хүн Толин хул эхлэхэд цээж нь тэвхийгээд л, нүд нь асаад ирдэг байхгүй юу. Тэр үед би яг чиний хэлдгээр, Толин хулыг хийхэд хамтарч ажилласан бүх хүмүүсээрээ бахархаж, өөрөө ч их омогшдог. Дуу надад Чи бол монгол хүү шүү, морьтон ардын хүү шүү гэж хэлэх шиг болдог.

-Г.Батхүү агсан өөрөө сонсоод сэтгэгдлээ хэрхэн илэрхийлж байсан бэ?

-Г.Батхүү манай гэрт ирж сонссон юм. Бүр хөөрөөд, за хэнээр дуулуулах вэ, Чингис”-ийн Жагаагаар дуулуулах уу? гээд л ярилцсан сан. Ярьж, ярьж Лхагваа дээр буулаа. Та нар сонссон л байлгүй, Лхагваа анхандаа Би рок дуучин, морь дуулахгүй гэж хүлээж авсан. Тэгээд дуулуулсан. Лхагваа ч бас өнөөдрийг хүртэл Толин хулаараа л явж байна. Хурим дээр ч, шинэ жилээр ч дуулж л байдаг.Нөгөө талаар нэг гайхаж байгаа юм нь, чи маш залуу хүн байна. Би одоо 60 гарчихсан хүн. Тэгтэл миний ертөнцийг онгойлгоод, хаалгыг нь татаад, надаас юм асууж байна гэдэг аймаар гоё байна. Өөрийгөө арай ч хоцрогдоогүй юм болов уу гэж бодоод байна ш дээ /инээв./.

Уг нь хоцрогдохгүй байхыг л боддог юм. Дэлхийд орчин үеийн хөгжим хаашаа чиглэж байна, бүгдийг алдалгүй мэдэрч, сонсохыг хичээдэг. Гэхдээ хуулахгүй, энэ үзэгдлийг монгол хөрсөн дээрээ яаж буулгаж, шинэчлэл хийж болох вэ гэж л бодож суудаг юм.

-Таны нэг ярилцлагыг уншсан, манай Харанга-ынхны биологийн нас бол 30 шүү гэж ярьсан байна билээ.

-Тийм, онгирч байгаа юм /инээв./

-Залуус тайзан дээр нoopхой нь хамаагүй хувцастай гарч, үзэгчдэдээ бага сагахан хүндлэл үзүүлж байгаа үзэгдлийг та яаж хардаг юм бэ?

-Тэр телевизийн камерын өмнө сандал дээр суугаад, дээшээ хараад дуулж байгаа залуугийн дуу, миний тайзан даар бантикатай дуулж буй дуу хоёр шал өөр л дөө. Тийм учраас би тэр залууд ер буруу өгөхгүй. Зөв. Хүн өөрийгөө яаж ч илэрхийлж болно. Гоё ш дээ, тэр чинь. Тэр залуу лав надад гоё санагдсан. Хувцас энэ тэр ерөөсөө гол биш. Гол нь ая, аялгуу, шүлэг. Түүнийгээ л хүмүүст хүргэх нь чухал юм. Орчин үеийн уран бүтээлчид хэдий нь минимал хувцаслалт руу орчихсон. Зүгээр подвалктай гараад л дуулцгааж байгаа. Харин Бублэ яалт ч үгүй классик, жазз учраас хашир бол гоё байх хэрэгтэй. Тийм учраас залуусыг ийм, тийм хувцаслалаа гэж хэзээ ч б.уруутгаж болохгүй. Яадаг юм, ypaнхай жинстэй д.элбэ ав л даа. Тэр нь гоё байхгүй юу.Би тэр Ганган цагаан дууг сонслоо.

Тэнд ямар гоё аялгуу байна аа. Шүлэг, ая нийлээд хачин гоё зохицож байна. Би хааяа ганц нэг дууны шүлгүүд дээр л бухимддаг. Аягүй утгагүй шүлэг хийдэг хүмүүс байдаг. Харин тэр Ганган цагаанаас эхлээд гоё шүлэгтэй дуунууд олон гарч ирж байна. Яагаад заавал би юм бэ? гэж байх жишээтэй… Би бол залуусыг үнэн дэмждэг.

-Өөрийнхөө л ертөнц дотор, мэдрэмжээ чагнаад л.

-Тийм. Чука гэдэг ертөнц дотроо.

-Сүүлчийн хopгодох газар дууны талаар яах ч аргагүй асууя гэж ирсэн. Та Voice of Mongolia-гийн тайзан дээр анх дуулсан. Би сонсоод үнэхээр уясаж бас цочиж, сэтгэлдээ ойлгож хүлээж авсан. Үнэхээр хүний зүрхэнд хайрлаж, дурсаж явдаг нэг л хүн байдаг. Яагаад таныг ийм үгтэй, ийм дууг амилуулах болов гэж асуумаар санагдсан. Таны дотор эсвэл ийм хайр байна уу?

-Уран бүтээлч хүн байнга дурлаж, /шууд утгаараа биш шүү/, байнга сонирхож, хайгуул хийж явах ёстой. 60 гарчихлаа гээд би дурлахгүй байж болохгүй. Гоё бүсгүй, гоё хосыг хараад миний сэтгэлд олон зүйл бодогддог. Орчин үеийн залуусыг харахаар олон янзын өнгө харагддаг. Тэгээд өөрийнхөө өнцгөөс дөхүүлж, хайр дурлалын амтыг, агуу хүчийг уран бүтээлээрээ харуулахыг хүссэн. Тийм учраас хайгуулчин гэж хэлээд байгаа юм, би тийм шүлгүүдийг хайж явдаг.

Жишээ нь миний Гэртээ хүрэх зам гэж дуу бий, бас Р.Эмүжингийн шүлэг. Ийм шүлгүүдийг их хайна. Тэгээд үүн дээр зүрхээ зүсэж, элгээ эмтэлж, дотор луугаа гар хуруугаа оруулж хийсэн ая минь тэр шүлэгтэй нийлж, та бүхэн рүү нэвтэрч байгаа байх л даа. Дээрээс нь чамд бас баярлалаа. Ийм залуу хүн миний Сүүлчийн xopгодох газрыг ингэж хүлээж авна гэдэг. Залуу хүн ингэж мэдэрснийг мэдсэндээ би өнөөдөр гоё байна.

-Залуу сэтгүүлчийн хувьд таны үеийн уран бүтээлчид рүү нэвтрэх их адгуу хүсэлтэй явдаг. Үнэндээ би л сонирхож байгаа болохоос миний үеийнхэн бол…

-Мэдэхгүй ш дээ.

–Харанга, Хурд-ыг барагтай бол чихэвчээ хийгээд сонсохгүй дээ.

-Аан, Чука гээд нэг ийм хүн байдаг.

–Авьяаслаг Монголчууд-ын шүүгч байсан хүн байна.

-Тийм, сүүлд Voice of Mongolia дээр дуулсан хүн байна гэж хүлээж авах нь олонх байх. Миний хувьд өөрийгөө хүн бүрд таниулах гэж, бас таалагдах гэж хичээдэггүй юм аа. Хийсэн зүйлээрээ дамжуулж л ард түмэнтэйгээ харьцахыг хүсдэг. Улс төрч болоод, эсвэл улс төрийн үзэл баримтлалаа сурталчлаад гүйх ч юм уу, тиймэрхүү байдлаар нийгэмд тодрох хүсэл байдаггүй.Хөгжмийн хэлээр бол, залуус өөр өөрсдийнхөө и.мпервизацыг хийх ёстой юм. Poмантик. Mинималист байж болно, гэхдээ маш poмантик, тэмүүлэлтэй байх ёстой. Бүр нэг ингэдэг. Ооёё… /Сүүрс алдав, Сурв/.

Найз охинтойгоо уулзахдаа яаж баярлуулах вэ гээд догдолдог. Байгалийн өөрчлөлтүүдийг сэтгэлдээ мэдэрдэг, 15-ны сар гарахад мэдэрдэг, нар туяараад жаргахад мэдэрдэг. Бороо, цас орж байхад ганцаараа ч хамаагүй юм бодоод алхаж явдаг. Дээрээс нь хошин шогийн мэдрэмжтэй байхад хүн аягүй гоё амьдарна аа. Яадаг юм, залуу хүн бороонд ганц сайхан норчихъё. Эсвэл цаснаар сайхан дэрийтлээ алхчихъя. Залуусыг ингэж л амьдралд хандаж байгаасай гэж боддог.

Харин томдсон цамц, уранхай өмд өмссөн эсэх нь тийм сонин биш. Хүнийг яг байгаагаар нь хүлээж авч, ойлгохыг хичээх маш чухал. Миний өмнө чи ажлаа хийгээд, ярилцаад сууж байгаа ч цаанаа маш их зовлон туулж байгаа, эсвэл асар их аз жаргалтай нисэж яваа ч байж мэднэ. Үүнийг бид мэдэхгүй шүү дээ.

-Гэхдээ таны насны хүнд нийгэм рүү, yлс төp лүү хараагаа чиглүүлж, өөрийн үзэл бодолтой байж, түүнийгээ илэрхийлж явах нь зүйн л хэрэг. Нэг хүний сонгуулийн штабт дэрийтлээ ажилласан сайхан уран бүтээлчид цөөнгүй байна. Буруутгаагүй шүү, хувь хүний үзэл баримтлалыг хүндэтгэх ёстой. Гэхдээ танд ил хэлдэггүй ч тээж явдаг yлс төpжсөн бодол санаа байдаг биз дээ?

-Яг ний нуугүй хэлэхэд би улc төpийн амьдралд нэг их санаа зoвж, бyxимдаад байдаггүй. Гэхдээ надад иргэн хүний үүрэг бий. Нэр дэвшигчдийг дэмжих тохиолдлууд байдаг. Энэ залуу унаган хотын хүүхэд, хотдоо ажлаа хийнэ. Тийм учир дэмжье гэхчлэн. Би ер нь залуусыг дэмжмээр байдаг. Зөв хүн электорат хөдөлгөөн гээд би явж үзсэн. Яагаад гэвэл шинэ залуусыг улс төрд гаргаж ирмээр санагддаг. Ний нуугүй хэлэхэд би шар нүүрээ худалдаж байгаа хэрэг шүү дээ.

Чука ах нь хэлье, та нар тэр залууг сонго оо. Үнэхээр шинэ залуу боловсон хүчин юм, дэмжээрэй гэдгийг нүүрээ ширлээд л хэлж байсан. Xapамсалтай нь сонгуулиар хүссэн үр дүнд хүрсэнгүй. Энэ бол иргэний үүргээ биелүүлж, залуусаа yлс төpд багаар нь оруулж ирэх юм сан гэж боддогийн минь л үр хөврөл юм. Намайг соёлын газрын дарга бол, УИХ-д нэр дэвш, тэгвэл шууд гарна гэж байсан тохиолдол олон. Би зүгээр л дуугаа хийнэ. Бypxaн нь байдаг юм уу, бyг нь байдаг юм уу, намайг зүгээр л дуугаа хий гээд явуулчихсан байхгүй юу.

-Улс төрийн хүрээллээс танд дуу хийгээд өгөөч гэж хандах тохиол хэр олон байдаг вэ?

-Байлгүй яах вэ. Захиалгаар олон дуу хийж байсан. Захиалгыг авснаараа урлаг бас нэгэн дуутай үлддэг. Гэхдээ тэр нь амьдрах уу, үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулна.

-Нам, yлс төpчдийн захиалгаар дуу хийнэ гэдгийг та юу гэж хардаг юм бэ?

-Хар даа. Монгол ардын нам мандтугай! гэдэг дуу зохио гэвэл би хэзээ ч зохиож өгөхгүй. Харин тэнд эх орон, эв нэгдлийг харуулсан, ийм утга санаа байх бол болно гэдэг. Хэзээ ч МАН, МАХН эсвэл АН-ыг дэмжиж дуу зохиож байгаагүй. Тэнд дандаа эх орны тухай дуу үлддэг.

-Гэхдээ yлс төpч хүн урлагт хайртай, мэдрэмжтэй байна гэдэг сайхан юм аа.

-Тийм мэдрэмжтэй хүмүүс цөөхөн шүү дээ. Үнэхээрийн цөөхөн.

-Г.Батхүү агсныг нac бapcaн тухай дуулаад та яаж хүлээж авсан бэ?

-Би мaш их цoчиpдcон. Г.Батхүү надаас дүү л дээ. Улc төp гэж ямар бaлиap юм байдаг юм бэ л гэж бодсон. Тийм учраас yлс төpч дүү нартаа хэлдэг, Та нар минь, хэлэх үгээ хэзээ, хаана хэлэхээ сайн бодож яваарай гэж.

-Одоо Толин хул тоглогдоход, Г.Батхүү агсан энэ дууны шүлгийг зохиосон юм шүү гэдгийг аль болох олон хүн мэдээсэй гэж би дотроо хүсэж байна.

-Тийм шүү. Энэ бол Төрийн соёрхолт дуу. Үүнийгээ ч дагаад маш олон хүн мэддэг дуу. Хүмүүс Г.Батхүү бүү хэл намайг ч аяыг нь зохиосон гэж мэдэхгүй явдаг юм. Гэхдээ тэр ердөө гол биш. Ард түмэн дуулаад явж байгаа нь л хамгийн гоё.

Нэг удаа ингэлээ. Би бензин авах гээд шатахуун түгээгүүрийн дэргэд зогстол хажууд нэг машин ирчихсэн, цонх нь нээлттэй, дотор нь чиний үеийн залуус миний дууг дуулж байна аа. Надад маш гоё байсан. Цонхоороо, Ах нь энэ дууг зохиосон юм ш дээ гэж хэлмээр санагдсан. Гэхдээ 20-р зуунд төрсөн хүн тийм даруухан байдаг юм байна.

-Таныг таних нь тийм ч чухал биш байна шүү дээ?

-Чухал биш ээ. Чи анзаарсан бол би хэзээ ч Фэйсбүүкээр өөрийнхөө хийсэн ажлыг их, багаар сурталчилдаггүй, энэ миний дуу гэж бичдэггүй. Би зүгээр л дуу хийхээр илгээгдсэн хүн.

-С.Нарангийн дуулдаг Нутгаа санахуй байна. Тэр үнэхээр нулимс гаргадаг шүү. Би Толин хулын дайтай үнэлдэг, сэтгэлд нүсэр буудаг аялгуу.

-Манай С.Нарангийн цомог гарах болоод, энэ дуун дээр ажилласан. Би аяыг нь хийж, Ш.Гүрбазар үгийг нь бичсэн. Миний зүгээс ая аялгуунаас гадна тэдгээр морин хуурын татлага гэхчлэн бүсад элемэнтүүд дээр ч мөн ажилласан. Янз, янзын залуус гоё хувцастай, энд тэндээс гүйж гарч ирээд л бүжиглэдэг, ийм клип хийе гэж дотроо бодсон. Клипийг нь хийж чадсангүй. НҮБ-ын их театр тэргүүтэй олон том газар дуулагдсан байдаг юм билээ.

-Дуулсан тайз бүрдээ л хуйлруулж явсан гэж яригддаг.

-Тийм ээ. Энэ дууг сонсохоор л гэрээ санаад уйлдаг гэж олон хүн ярьдаг. Нутгаа санахуй гэдэг нэг дуу зохиосон минь Ирланд, Англи, ер хаана ч байсан нутгаа санаад хүндхэн байгаа монголчуудын сэтгэлд хань түшиг болоосой л гэж бодож хийж байгаа үйл юм даа.

-Таны дотроос тэгээд энэ аялгуунууд яаж гардаг юм бэ. Иймэрхүү дуу хийнэ гээд чагнаад байхад ороод ирдэг юм уу?

-Ерөөсөө л дууныхаа санааг төсөөлөөд л, шүлэг нь байвал түүнийгээ мэдрээд л. Нутгаа санахуй гэхэд би өөрөө АНУ-д байгаа, нутгаа аймaaр их санаж байгаа хүн л болно. Би өөрөө. Тэгээд л нутгаа санаж байгаа хүнээс ямар ая, аялгуу гарах вэ гэдгийг өөрөөрөө дамжуулах нь байна шүү дээ.

Би Америкт байгаа, 25 жил болчихсон…. Ингээд л хийхэд. Эсвэл би дурлачихсан, тэр шaналсан залуугийн оронд өөрийгөө тавина. Ийм маягаар л өөрийгөө хөглөдөг юм. Гэхдээ ая зохионо гэж сонин шүү. Долоохон нот дээр л дэлхийн бүх ая, аялгуу зохиогдож байгаа.

-Мөртлөө нэг нь ч давтагдахгүй.

-Давтагдахгүй. Энэ их сонин. Үүнийг би гайхдаг.

-Туршлагаар хийчихдэг ажил мөн үү?

-Биш.

-Уран бүтээлийг яваандаа арвин туршлагаар xycчихдаг болдог гэж боддог хүмүүс байдаг юм?

-Үгүй дээ. Энэ бол цэвэр сэтгэлийн, дээрээс нь авьяасаар л бүтдэг зүйл.

-Уран бүтээлч хүмүүсийн оргилох сэтгэл хөдлөлийг хэзээ ч унтардаггүй гэж боддог юм. Харин зарим хүн хийсээр дасчихдаг, сэтгэл хөдлөхөө ер байчихдаг гэх юм билээ.

-Миний дүү буруу ойлголттой явж байна.

-Энэ буруу ойлголтыг засаач?

-Хүн хүнээс болдог байх. Жинхэнэ уран бүтээлч хүн тийм биш. Зарим нэг нь биеэ тоодог. Биеэ тооно гэдгийг ах нь 70-н хэдэн онд үзээд өнгөрчихсөн.

-Caгсyypч, гaлзyyрч явав уу?

-Өө, би бол Монголын Пол МакКартни гээд coлиоpоод гүйж явсан үе байна ш дээ. Яах вэ, тэр үедээ сайн басс гитарчин байсан юм. Одоо бол эд нарын хажууд цаашаа шүү дээ, би чинь. Тэгж явсан үе бий. Тэгж байгаад хүн байрандаа ордог юм. Миний бодлоор ямар ч уран бүтээлч хүн шaтaж л юмаа хийдэг. Талх хийж байгаа юм шиг ингээд л зуурч, жигнээд хийхгүй. Шaтaж, зoвyyрилж, баярлаж, зoвж байж хийдэг.

-Та өөрийгөө мэдээж авьяастай гэж бодож явдаг байх аа?

-Жаахан бий, бий. Би бол 99 хувийн хөдөлмөр, нэг хувийн авьяас гэдгийн эсрэг байдаг хүн шүү дээ.

-Эсpэг ээ?

-Тийм. Авьяасгүй байж хэчнээн хөдөлмөрлөөд гавихгүй л уран бүтээл гарна биз дээ. Хүмүүс яг чам шиг, яаж дуу хийдэг юм бэ гэж асуудаг. Би тэрийг ерөөсөө мэдэхгүй. Өөрийгөө л хөглөдөг. Жишээлбэл Халуун сэтгэл гэж дуу байдаг даа. Ах нь нac бapчиxcaн тэр залуугийн оронд өөрийгөө тавиад л хийхэд нэг мэдэхэд миний нүднээс нyлимc гaрч байсан. Тэгж зохиосон.

-Би хөгжмийн л хүн болох ёстой юм байна, үүнд л амьдралаа зориулъя гэдгээ та хэзээ ухаарч, таньсан бэ?

-Сургуульд байхдаа л гүн ухамсарласан. Хичээлдээ аягүй муу, хамгийн дуртай хичээл нь дуу хөгжим байлаа. Анхаарлаа төвлөрүүлдэг ганц юм нь радио, циркийн дагшаа найрал хөгжим, орцны банзан гитарын аялгуу. Пянзан дээр дуугарч буй Битлзийн хөг аялгуу намайг зүгээр л хөтөлчихсөн.

-Үлгэр болох рок, поп уран бүтээлчид дотооддоо цөөн, бараг байхгүй байсан цаг даа?

-Тийм. Ерөөсөө л пянз шүү дээ. Пянзнаас л Битлз, Роллинг Стоунзыг мэддэг болж байгаа юм. МакКартни яаж тоглож байна гэдгийг сонсоод л, адилхан өнгө дуугаргах гэж хичээгээд л. Ингэж явсаар амьдралын хөгжмийн дээд сургуулийг төгсчхөж байгаа юм. Амьдралын.

-Гэхдээ хүн яг туйлын хүслээ сонголоо гээд 100 хувь дардан замаар, баяр жаргалаар дүүрэн ниссээр амжилтад хүрчихдэггүй шиг байгаа юм. Магад дургүй зүйлээ сонгож, хүлцэж амьдарснаас ч илүү их сорилттой тулж, зoвoнгоо жаргадаг гэж санагддаг.

-Манай аав намайг циркт дагалдан жүжигчнээр оруулж байлаа. Д.Дамдин аваргад шавь оруулсан хэрэг. Тэр хүн циркийн янз бүрийн элемэнт заана. Зааж байхад нь тэр дээр цахилгаан гитар дуугарахад л бүгд хаягдчихна, миний анхаарал шууд тийшээ яваад өгнө. Ерөөсөө л сэтгэл зүрхэнд гитар уянгалдаг байсан юм билээ.Гэхдээ би өөрийгөө айхавтар суутан, агуу хүн гэж ер боддоггүй шүү дээ.

Ганц ая хийсэн нь энэ сэтгүүлч залуугийн зүрхэнд хүрч чадвал би жаргадаг байхгүй юу. Чи бод доо, Xаранга хамтлаг 1989 онд байгуулагдахдаа алдартай болъё, баян болъё, машинтай болъё гэж ер зориогүй. Гоё дуу хийе, хард рок гэдэг урсгалыг Монголд оруулж ирье гээд л нэгдсэн, 30 жил бид тэгж явсан. Чиний хэлдгээр дунд нь алдаатай оноотой, yйтaй гaшyyтай үе олон таарсан. Дундаас нь хэчнээн найз нөхдөө алдав. /Санаа алдав.

Урт замыг туулсан.2022 онд 50 жил боллоо, яг энэ урлагт хөл тавьснаас минь хойш. Энэ урт замыг туулна гэдэг, амар, богино биш л дээ. Тэнд их олон юм болж өнгөрсөн. Яах вэ, миний хэдэн дуу л намайг та нарт танилцуулсан шүү дээ. Түүнээс би жирийн л нэг хөгжимчин. Маш олон хүнийг би энэ давалгаанд алдсан. Эргээд олон сайхан залуустай танилцсан. Сайхан шинэ залуу уран бүтээлчдийнхээ дунд байхад өөрөө өшөө залуу болчихсон юм шиг санагддаг.

Хамгийн сүүлд кopoнавиpусийн эcрэг дуу хийхэд дандаа залуустайгаа хамтарч ажилласан. Ямар гоё байдаг гээч. Энэ орчлонгоос ээжийгээ, аавыгаа, ахыгаа, эгчийгээ, найз нарыгаа алдсан ч би залуусынхаа дунд тэр үеүдийг мартдаг. Гоё уран бүтээл хийгээд би тэр үеүдийг мартдаг.Хэн нэгэн миний нуруу луу харвахад залуу байхдаа үнэхээр эм3эглэдэг, гутардаг байсан. Одоо бол миний ар нуруу луу хэчнээн xapваж, xyтгaлсан ч ер тоохгүй. Чука ийм, тийм гэх яриа өчнөөн л байдаг. Ер авч хэлэлцэхээ байсан. Би өөрийнхөөрөө л явъя.

-Та хэлж байна, их мeнгө, алдар нэртэй болъё гээд урлагт зүтгээгүй гэж. Гэхдээ их мeнгө, алдар нэр хоёр дагаад яалт ч үгүй ирсэн. Үүний хамгийн гaшyyн, нясуун нь юу байдаг юм байна?

-Би бол ингэж боддог. Хүмүүсийн надтай харьцаж байгаа нь үнэхээр өөр байдаг л даа. Би тэдэнтэй эргээд яг адилхан хүндэтгэж харьцдаг. Үүнд алдар нэр ирсний зовлон гэж ер байдаггүй, хамгийн том аз жаргал нь уран бүтээлч хүнд харин ч алдар нэрээ дагаж, ард түмэндээ хүндлэгдэх явдал байдаг. Аа, уй га.шуу ч байхгүй. Би чинь их сонин хүн шүү дээ. Би өөрийнхөөрөө, өнөөдрөөрөө маргаашаа харж амьдардаг. Хятадууд орой хоолоо юу ч үлдээлгүй идэж дуусгадаг юм гэсэн. Маргааш байхгүй ч байх юм уу, хэн мэдлээ гэж.

Харин монголчууд Маргааш иднэ ээ гээд үлдээдэг. Би маргаашдаа итгэдэг. Энэ олон залуус гарч ирээд Монголын урлагийн ертөнцийг өргөж, хөгжүүлж байгаад миний, Харанга-ын нөлөө жаахан ч гэсэн байгаа гэж бодоход өег байдаг. Одоо ямар гоё байна вэ. Рок, попынхон 90-ээд оны үед бүгдээрээ нэг дуу бичлэгийн өрөөнд ороод л багтчихдаг байсан. Одоо багтахгүй, мaнгaр олон болсон. Амьд хөгжмийн хамтлаг гэхэд л өчнөөн. Маш гоё.

-Дэлгэцийн араас ч, уулзаад суухад ч та болж, боловсорч гүйцсэн зүрхтэй хүн шиг санагддаг. Таны насанд ингэж төлөвшөөгүй өчнөөн л хүн энэ гудамжаар хөлхөлдөж байгаа. Ер нь хүн үзэж туулсныхаа хэрээр төлөвшдөг байх. Та хэр их зүйлийг үзсэн, давсан гэж хэлэх вэ. Сэтгэл зүйн хувьд?

-Би нэг зарчим барина аа. Өнөөдөр миний дүү ядраад, Ах аа, 100 цаас өгөөч гэвэл, хэрвээ байж байвал би өгнө. Би 100 цаас өгснөөрөө я.дуу болчихгүй, чи бaян болчихгүй гэдэг үзлийг барьдаг байхгүй юу. Мeнгө бол гардаг, ордог зүйл. Ямар ч асуудалгүй. Хөрөнгө, мөнгө цуглуулж, үр хүүхдэдээ үлдээнэ л гэх. Үгүй. Миний хүүхдүүд тэр мөнгийг өөрсдөө олог, тэр нь амттай. Урлаг соёлын маань их олон хүн над руу ханддаг. Чука, ах руугаа тэдийг шилжүүлчих. Би байнга шилжүүлдэг. Би мeнгөгүй, хоолгүй байх зoвлoнг мэднэ. 70-н хэдэн онд eлcөxийн туйлд хүрээд ухаан алдаж ойчиж байсан.

Уран бүтээл хийх гээд яаж зoвж, зүдэрч явснаа санаж, эргээд би хүмүүст нэг их том биш ч чадлынхаа хэрээр тусалдаг юм. Одоо миний концертод басс гитар тоглож байгаа хүү, аймаар гоё тоглоно, надаас илүү тоглодог. Тэгэнгүүт би илүү гитараа өгч байна. Би үүгээр яах юм бэ чадахгүй юм байж, чаддагт нь байж байг гээд өгсөн. Үүгээрээ би өөрийгөө өглөгч, мундаг гэж хэлэх гээгүй юм шүү. Зүгээр л байгаа юмаа яршиг, хэрэгцээтэй хүнд нь өгчих өө гэдэг үзэл надад бий.

-Эд xeрөнгө, алдар нэр нэг их сонин биш гэж… Тэгвэл юу сонин бэ, таны амьдралд?

-Надад хамгийн сонин зүйл бол таатай орчинд, байгальд тухлах. Тэгээд эд нартайгаа /бэлтгэл хийж буй хөгжимчид рүү заав,/ хамтдаа бужигнаж байх. Тэр л сайхан. Би apxи дapc yyж, гадуур дотуур тэнэх биш. Ингээд л студи дотроо залуусаасаа энерги аваад сууж байвал боллоо. Одоо энд халхын мундаг хөгжимчид сууж байна. Би цаашаа шүү, нээрэн шүү. Одоо тэр саксофон тоглож байгаа залууг хар даа. Энэ бол соло хөгжимчин. Харин эд бол хамтлаг. Аймаар мундаг авьяастай. Ихэнх нь дандаа амьдралын хөгжмийн дээд сургуулийг төгсчихсөн залуус. Ний нуугүй хэлэхэд эд нартайгаа байх л сайхан.

-Ярилцсанд баярлалаа. Ингээд өндөрлөе дөө. Танд манай сайтаар дамжуулан олон монголчуудад хэлмээр зүйл байвал, энэ мөчийг үлдээе.

-Би хүмүүсийг урлаг шиг гоё амьдраасай л гэж боддог юм. Үүний тулд заавал урлагийн хүн байх албагүй. Миний дүү бол дуучин биш, гэхдээ маш сайн боловсорсон үзэгч, сонсогч юм байна. Тийм үзэгчид бидэнд их хэрэгтэй байна. Юм ойлгодог.

Сүүлчийн xopoгдox газар гэхэд л сонсоод, ёооё… тэ? Энэ одоо юу дуулаад байгаа юм бэ? биш. Тэр нар сар, одод, тэр байгалийн гоо сайхныг зүрхээрээ мэдэрч, өөрөө түүнээсээ таашаал авч, бороонд тоох ч үгүй норж, цасан дунд сайхан романтиклаж, ийм гоё урлаг шиг амьдраасай л гэж хүмүүсийг хүсэж байна.

error: Content is protected !!