Хөтлөгч Учралын ГУРВАН ҮЕ

Найруулагч Ц.Хүсэлбаатар Учиртай урилга нэвтрүүлэгт уригдан оролцож хөтлөгч Я.Учралтай ярилцлага хийснээр тэднийг аав, хүү гэдгийг олон хүн мэдэх болсон билээ.

Найруулагч Ц.Хүсэлбаатар жүжигчин С.Өлзийхүүтэй амьдрал зохиохоосоо өмнө Б.Янжиндулам гэх бүсгүйтэй ханилж хүүтэй болцгоосон гэдэг. Тэр хүү нь хөтлөгч Я.Учрал юм

Тухайн үед гарсан нэвтрүүлгээр Залуу нас гэхээр та өмнө нь нэг амьдралтай байсан гэх хүүгийнхээ асуултанд Чи бид хоёр эфирт ийм юм ярих юм уу гээд аав нь инээвхийлж тэд энэ талаар нүүр тулан ярьж байсан нь саяхан.

Энэ нэвтрүүлгийн үеэр найруулагч Хүсэлбаатар ярихдаа – Идэр залуу насандаа хүний бүсгүй үрийг гомдоож явна гэдгээ ойлгоогүй. Ээж чинь надад их гомдсон байх гэж боддог. Хэлэх хэлэхгүй үг хүний амнаас бас гарна шүү дээ. Хүүгээ олчихлоо гээд ирэхэд нь хэлж болохгүй үгээр гомдоогоод явуулж байсан. Тэрнээс ч болоод бид хоёрын амьдрал нийлээгүй байх гэж аав нь боддог юм. Нэгэнт гомдсон сэтгэлийг эргүүлэхэд хэцүү л дээ. Хожим нь Өлзийхүүтэй уулзаад нэгдүгээрт хүний ганц охин, хоёрдугаарт одоо ухаан суух цаг нь болсон гэдгийг ойлгосон.

Залуу насанд хэцүү, хачин ааш гаргаж явсан үе байлгүй яахав хэмээн дээрх асуултанд нь хариулж байсан билээ.

Үе үе хоолой зангируулан ярьсан аав нь нэвтрүүлгийн төгсгөлд хүү Я.Учралыг үнссэн нь сэтгэл хөдөлгөсөн агшин байв.

Энэ цагаас хойш тэрбээр аавтай болон дүү нартай уулзсан уулзалтын зургаа ч олон нийтийн сүлжээ сайтнаа байршуулан ах дүүсийн холбоогоо олонд ил болгох болсон.

Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудастаа ГУРВАН ҮЕ гэсэн зургаа постолжээ.

3 үе Өвөө,Аав,хүү 3 generations гэх энэ зурагт өвөө болох МЦ-н гавьяат жүжигчин Ё. Цог, аав болох найруулагч Ц. Хүсэлбаатар нарын хамтаар зургаа авахуулжээ.

Найруулагч Хүсэлбаатар өнгөрч буй баасан гарагт нээлтээ хийсэн Хиртээгүй сарнай киноны нээлт үеэр энэхүү зургийг авчээ. Тус кинонд найруулагчийн эхнэр болох жүжигчин Өлзийхүү болон том охин Х. Баярмаа, бага хүү Х. Сумьяадорж нар хамтран тогложээ.

 Найруулагч Хүсэлбаатарын хувьд хоёр дахь амьдралаа тухайн үеийн сайхан хүүхнүүдийн нэг гэгддэг байсан МУГЖ С.Өлзийхүүтэй эхлүүлсэн. Тэд дундаасаа охин хүү хоёртой.

Охин Х.Баярмаа Дэлхийн мисс-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан, Аюултай харилцаа зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглон авьяас билгээ харуулсан түүнийг Монголчууд андахгүй.
Харин тэдний бага хүүг Х.Сумъяадорж гэдэг. Тэрбээр Б.Гангаамаа гэх даруухан бүсгүйтэй ханилж, ээж аавыгаа өвөө эмээ болгоод байгаа. Гангаамаа бол аварга А.Сүхбатын ах А.Батсүхийн охин юм.

Залуу хосын хүүхдийн нэг насны төрсөн өдрийн баярт гэр бүлээрээ цугларч, АХ ДҮҮ 3 -н уулзалт болж байсан билээ.

error: Content is protected !!