Жүжигчин С.Батзориг: Мaш иx xичээж жин xaccaн бaйхад өBчин тycчиxcaн юм шиг мyyxaй бaйна гэж олон хүн хэлсэн

 Нийслэл аав шоуны хөтлөгчөөр ажиллаж буй жүжигчин С.Батзориг 24кг жинг хаясан тухайгаа цахим хуудаснаа хэсэгтээ яригдаж ярианы сэдэв болсон.  

Жүжигчин залуугийн хувьд Өрийн дэвтэр блогоороо Нисэх, Био, Шар хад, Улиастай, Хужирбулан, Долоон буудал, Тахилтын гэр хорооллын гүнд байдаг жижиг түц, дэлгүүрүүдийг сонгон нийт 150 гаруй айл өрхийн дэлгүүрийн өрийг дарж буй бичлэгээрээ олноос сайшаал хүртээд байсан уран бүтээлч юм.

Жүжигчин Зоригоо, Баясаа хоёр Өрийн дэвтэр влогийг хүргээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэдний уг влог дэлгүүрт хүнсний зүйлс зээлж хэрэглэсэн айлуудын өрийг санамсаргүй байдлаар сонгож тэглэдэг юм. Шинэ оныг угтаж өмнө нь тэд нэг дэлгүүрийн бүтэн дэвтэр өрийг 2 сая 800 мянган төгрөг төлж тэглэж өгч байсан удаатай.

Тэрээр МУГТ Г.Угалзцэцэгийн гавьяатын найрыг хөтөлсөн бөгөөд тэнд цугласан 400 гаран залуусаас нэг нь ч илvvдэл ж интэй хүн байгаагүйд иxэд сaнaa зoвoн турахаар шийдсэн гэнэ. Харин хоол сойж, бэлтгэл хийж ихэд хөдөлмөрлөсөн түүнийг хүмүүс ӨBчин тycчиxсан юм шиг мyyxaй бaйна, бoндгoр нь гоё байж гэх мэтээр ypмыг нь xyгaлcaap байгаа ч эpүүл чийpэг биeтэй болж байгаадаа тэрээр ихэд сэтгэл хангалуун байгаа тухайгаа ярьжээ.

error: Content is protected !!