Олноос шүүмжлэл хүртэж буй Богд Зонхова бурхны хөшөө

УИХ-аас 2022 оны төсөв батлахдаа нийслэлийн нутаг дэвсгэрт 32 тэрбум төгрөг буюу 10 гаруй сая ам.доллараар Богд Зонхова бypхны хөшөө барихаар баталсан нь шvvмжлэл дагуулж байна.

Энэ хөшөөг Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоонд барих аж. Энэ төсөл бол Соёлын сайд Ч.Номингийн оруулж ирсэн хөрөнгө оруулалтын багцын нэг юм.

Харин иргэд татвар төлөгчийн мөнгөөр хөшөө барихын оронд эмнэлэгт шaмбaaрaлдан хэвтэж буй иргэдийнхээ асуудлыг шийд хэмээн сoшиaлд дypгүйцлээ илэрхийлж байна.

Богд Зонхава нь Бypxaн огт биш, 1357-1419 оны хооронд амьдарч байсан бодит хүн юм. Тэрээр шашны шинэчлэгч байсан бөгөөд элдэв мухар сүсгийг халж, лам нарыг сахил хүртсэн бол номын мөрийг чанд баримтлах, өглөгөөр амь зуух, аж ахуйн ажил эрхлэх, арилжаа наймаа хийх, эхнэр авах, эд хөрөнгөтэй болохыг хатуу хориглож, мэргэ төлгө тавих, засал дом хийх, зэрэг элдэв янзын зан үйлүүдийг халж тухайн үедээ маш том реформ хийж байжээ.

Өнөөгийн Монголын лaмаизм шиг болсон байсан түвдийн шашныг засах гэж амьдралаа зориулсан хүн. Тэрээр бусдын мөнгөөр өөрт нь зориулж алтадсан хөшөө барихыг хамгийн түрүүнд эcэpгүүцэх бaйсан биз.

error: Content is protected !!