Дуучин Э.Чулуунчимэг тоглолтоо хийхээр орон нутаг руу ДАЙЛААР морджээ

Нийтийн дуучин Э.Чулуунчимэгийг фэнүүд нь үргэлж дэмжиж явдаг. Тиймдээ ч тэрбээр ганц бие охинтойгоо үлдсэн ч гандан буурахгүй уран бүтээлээ хийж байсан биз ээ. Харин өдгөө Д.Цэрэнтогтохтой тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбосон.

Сүүлийн үед урлагийн үйл ажиллагааг бага багаар нээж байгаатай зэрэгцэн дуучин бүсгүй орон нутгийг зорин уран бүтээлийн тоглолтоо хийх болсон зараа цахим хуудастаа түгээжээ.

Энэ талаараа бичихдээ, Шинэ 7 хоногийн мэнд ээ  Өнөөдрөөс эхлэн БҮСГҮЙ ЕРТӨНЦ аялан тоглолтоо малчиддаа толилуулахаар аян замдаа гарлаа 

-2021-11-22 МОГОД сум /Булган/ -2021-11-23 САЙХАН сум /Булган/ -2021-11-24 БАЯН-АГТ сум /Булган/ -2021-11-25 ТЭШИГ сум /Булган/ -2021-11-26 ЖАРГАЛАНТ сум /Орхон аймаг/ / Улаан толгой/ -2021-11-27 ХУШААТ сум /Сэлэнгэ/-ын Соёлын төвд 19:00 цагаас тус тус тоглоно оо хэмээн зар түгээв.

Э.Чулуунчимэг айлын том. Дороо нэг эрэгтэй дүүтэй. Айлын том эгч нар нас гэдэг тоон үзүүлэлтээс үл хамааран олон зүйлийг хийж чаддаг болсон байдаг. Эрт биеэ даах ч хувь тавилангийн захиас даалгавар. 

Жирийн дундаж гэр бүлээс гаралтай ирээдүйн супер од маань 6 настайдаа утас зүү хөндөлсүүлж сурчээ. Хэтрүүлэн хэлэхэд зүү яаж сүвлэдэг, утас зүү чинь Google-д байдаг юм уу гэж асуухаар орчин цагт бид амьдарч байгаа. Э.Чулуунчимэг ээжийн зааснаар оёж шидэхэд шимтсэн нь хожим үр ашгаа өгсөн байдаг.

Том эгч нийгмийн идэвхитэй, бие даасан, Дарханы дунд сургуулийн урдаа барьдаг сурагчдын нэг байжээ. Харин дуулж хуурдах тал дээр өөрийгөө нээсэн нь ахлах ангид байсан үе. Ээж ааваасаа энэ хүсэл тэмүүллээ ихэд нууцлах нь гэрт нь урлагийн хүн байдаггүй байсантай холбоотой. Юун төлөө оёж шиддэг билээ тоглолтын хувцас сэлтээ өөрөө хийгээд өмсчихнө.

Анх СУИС-т ороод хоёрдугаар курсээсээ уран бүтээл хийж 10 гаруй жилийг үдэж байгаа юм. Уран бүтээлч, дуучин байна, олны хайр хүндэтгэлийг хүлээнэ гэдэг ховорхон тохиох хувь тавилан, хувь заяа гэж боддог хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр дурдаж байжээ. Хүүхэд байхдаа олны танил болохыг мөрөөддөг байсан гэнэ.

error: Content is protected !!