А.Түмэн-Өлзий: Yxэx гэж байгаам шиг xapaмлaж хайрладаг байсан xүнээ xapaaж дopoмжилж xapддaг эpэгтэй хүнийг xэзээ ч oйлгодоггүй

Нийтийн дууны гүнж хэмээгдэж олны танил болсон дуучин А.Түмэн-Өлзийгийн дууг сонсож үзээгүй хүн ховор биз. Түүний удамд урлагийн хүн байхгүй. Харин хөгжим бүжгийн ёочингийн ангийг дүүргээд СУИС-ийн уртын дууны ангийг төгсөж дуучин болсон.

Заяаны ханиараа гадаадад ажиллаж амьдарч яваад эх орондоо ирсэн залууг сонгосон. Охинтой болсон ч хосуудын амьдрал бүтээгүй юм.

Тэрбээр цахим хуудастаа бичсэн үгийг маш олон бүсгүйчүүд дэмжин дуу нэгтэйгээр дэмжсэн байв.

Тэрбээр бичихдээ, Yxэx гэж байгаам шиг xapaмлaж хайрладаг байсан xүнээ xapaaж дopoмжилж xapддaг эpэгтэй хүнийг xэзээ ч oйлгодоггүй.Тэгээд өөpөөсөө xoлдyyлчихаад apaac нь гyйж гyвшиж apгaдaна…Хичнээн гoлдoo opтoл гoмдoж apгаа бapж axиж xэзээ ч үгүй гэж боддог ч хэдхэн хоромын дараа yyчилж өpөвдөж цaйдaг xүн бол эмэгтэй хүн.Аcар их зөpүүтэй шүү хэмээжээ.

Нийтийн дуунд бас нэгэн өнгө нэмдэг дуучин А.Түмэн-Өлзийг өдгөө фэнүүд нь андахгүй сайн танина. СУИС-ийн оюутан ахуй цагаасаа эхлэн би нийтийн дуучдаас огт өөр хэмээж явсан.

Би өөрийгөө зохиолын дуучин гэж хэлэхгүй. Болж өгвөл мэргэжлийн зиндаатай, надаас ур чадвар шаардсан дуу дуулахыг хичээдэг хэмээн дуучин мэргэжлийг эзэмшсэнийхээ дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм. Тэрбээр оюутан байхдаа ийм охин байжээ.

Бага байхад нь түүнд томчууд чихэр жимс өгч их дуулуулдаг байж. Түүний ээж их сайхан дуулдаг, урлаг, уран сайхны өндөр мэдрэмжтэй хүн байдаг гэнэ.

Ийнхүү ээжийнхээ авьяасыг өвлөж авсан тэрбээр өдгөө ганц бие ээжийн үүргийг гүйцэтгэж яваа. Заяаны ханиараа засварчин залууг сонгож байсан ч тэдний амьдрал нас туршийн байж чадаагүй гэдэг. Дуучин бүсгүйн өөрчлөлт гэрэл зургаас нь тод харагдаж буй биз.

error: Content is protected !!