Хар сарнай хамтлагийн Амараа Д.Зөөлөнсийд орон сууц бэлэглэжээ

Дуучин Т.Дэлгэрмөрөн болон түүний охин Д.Зөөлөнсийгийн төрсөн өдөр хоёул арваннэгдүгээр сарын 17-нд тохиодог. Тэдний нижгэр төрсөн өдөрт нь Нью стар студийн Гантөр, Энхмандах, Хар сарнай хамтлагийн дуучин Амараа мөн экс ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Жавхлан тэргүүтэй олон зочид очжээ.

Энэ талаараа Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа сэтгэгдлээ хуваалцсан байна. Тэрбээр, Хар Сарнай С.Амармандах ахын маань Зөөсийд бэлэглэсэн шинэ орон сууц бидний баярыг зүгээр утгаар нь доргиосон доо гэжээ.

Тэрбээр төрсөн өдрийнхөө талаар бичихдээ , төрсөн өдрийнхөө цэнгэл жаргалаар дүүрэн байсан сонин хачин гоё дүрс бичлэгээ оруулж байна хүлээн авна уу.

Сайхан амьдралаас олж нөхөрлөсөн миний хайртай хүмүүс бүгдээрээ өөр өөрийн онцлогтой.Та нартайгаа хамтдаа өнгөрүүлсэн энэ үдэш хэзээ ч мартагдашгүй.

Хүн бүхний надад зориулсан бэлэгнүүд үнэхээр сэтгэл шингэсэн сак бэлэгнүүд байна шүү.Өнөөдөр л нэг бүгдийг үзэж сонирхох цаг зав гарлаа шүү дээ.

Хүндэтгэн хүрэлцэн ирсэн анд найзууд ах эгч дүү , багш нартаа маш их баярлаа.Бидний үерхэл нөхөрлөл юугаар хэмжээлэшгүй үнэ цэнэтэй хэмээжээ.

error: Content is protected !!