Хөөрхөн Б.Баярмаагийн тансаг зэрэглэлийн өвлийн гоёо

Анх Ийм нэгэн дурлал киноны Бүжингийн дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин Б.Баярмааг фэнүүд нь хөөрхөн хэмээн онцолдог. Тэрбээр Бид дөрвийн хайр, Мойлхон, Хайрын эрэлд, Дэлхийд дурласан сар, Миний хайр зэрэг кинонд гол дүрийг бүтээсэн. Дэлгэцийн бүтээлд өөрийнхөөрөө тоглож, дүрээ улам тодотгож үзэгчдийн сэтгэлд хоногшуулж чаддаг нэгэн билээ.

Харин сүүлийн жилүүдэд гэр бүлийн амьдралдаа анхааралаа хандуулаад уран бүтээлээсээ хөндийрөөд удаж буй.

Өчигдөр түүний найз Н.Баярмаа нь Алтан гадас одонгоор шагнуулсан юм. Олны өмнө тэр бүр харагдахаа больсон нэр нэгт хайрт найз Б.Баярмаа нь хүрэлцэн ирж халуун баяр хүргэжээ. Ингэхдээ хөөрхөн Б.Баярмаа CARARDLI брэндийн тансаг зэрэглэлийн өвлийн гоёлоор гоёжээ.

МУГЖ, Чингис хаан одонт Г.Ариунбаатар, жүжигчин Б.Баярмаа хоёр хамтын амьдралаа эхлүүлээд багагүй хугацааг үдсэн. Тэд амьдралаа эхлүүлээд дундаасаа хоёр хүүтэй болсон юм. Наадмын өмнө Никитон хамтлагийн дуучин Баачка тэднийд зочлох үеэр “Хүүхдүүдээ хараад гэртээ сууж байна” хэмээн жүжигчин бүсгүй даруухнаар өгүүлсэн бол түүний нөхөр Г.Ариунбаатар “Манай хүн чинь шинэ уран бүтээл бүр дээр дэмжиж туслаад, хамтдаа дууны шүлгийг цээжлэж, давтуулдаг. Бараг л миний концерт мистер шүү дээ” хэмээн ярьсан байдаг.

Г.Ариунбаатар, Б.Баярмаа хоёр хайр сэтгэлийн холбоогоо олны хэл ам байтугай бурхнаас хүртэл нууцалсан нь тэр хоёрыг хүүтэй болтол нь хамт амьдарч байгааг хэвлэлийнхэн мэдээгүй. Энэ үед Г.Ариунбаатарын урлагийн карьер оргилдоо хүрч, спортоор бол олимпийн аварга, дэлхийн аваргын алтан медальтай болсон.

Харин эсрэгээрээ Б.Баярмаа кино дэлгэцнээ гарах байтугай цахим хаягаа хааж гэр бүлийн амьдралдаа анхаарах болсон билээ. Тиймээс ч хөөрхөн хүүхэн Б.Баярмаагийн сонголтыг хэн ч буруутгаагүй харин ч хүндэтгэдэг.

error: Content is protected !!