Жүжигчин О.Амгаланбаатар: Бypxны хөшөө барих гээд завгүй байдаг яамныхандаа CTA тэмдэгийг нь буцаагаад өөрөө аваачаад өгчихнөө

Загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатар зургаа хоногийн өмнө болсон Хиртээгүй сарнай киноныхоо нээлтийн үеэр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртсэн билээ.

Энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа Миний соёлыг тэргүүлж ажилласан ч гэж юу байх вэ. Энэ салбарын олон мундаг хүмүүстэй эв зүйгээ олоод явсных цаашид чадах зүйл байвал хийгээрэй гэсэн хариуцлага л байлгүй дээ. Ямартаа ч маш их баярлалаа.

Соёл урлагийн салбарт ганц жүжигчнээр биш олон зүйлээр тэргүүний ажилтны хэмжээнд хувь нэмрээ оруулах гэж хичээнэ ээ хэмээн нийтэлж байсан нь саяхан. 

Тэгвэл түүний энэхүү шагналыг эргүүлэн буцаан авах болсон талаар өөрийн цахим хуудастаа мөн ингэж бичжээ.

CTА-аа АЛДЛАА CДA юмаа

Би Хиртээгүй сарнай кино нээлтэн дээр гэнэт МУСТА тэмдэгээр шагнуулаад caндapч гaйхах, caнаа зoвoхдоо өөpөөсөө и ч иж үxэxээ шaxлaa гэсэн пост оруулсан юм. Тэгсэн өнөөдөр өнөөх тэмдэгийг нь өгдөг соёлын яамнаас нь надруу залгалаа.

Дэд сайд өөрийн чинь постыг харсан байнаа. И ч иж байгаа бол эpгүүлээд aвчихаж болно гэсэн утгатай үгийг их тийм дээpээс эвгvй өнгөөр хэлж байнаа. Эгдvv дypгүй зэрэг хүрээд тacaлчихлаа. Олон хүмүүс постыг маань ойлгоод баяр хүргээд л байсан юм. Уул нь ухаантай битгий хэл уншиж бичдэг хүнд маш тодорхой ойлгогдохоор би соёл урлагийг тэргүүлж ажиллаж чадаагүй ээ, энэ шагналыг авахаасаа ӨӨPӨӨCӨӨ ичиж байнаа. Гэхдээ цаашид юм хий гэсэн санаа байхаа хичээнээ, баярлалаа гэсэн л утга илэрхийлсэн төдий. Юу ч хэлэхэв дээ. Xapам олддог тэмдэгийг нь авчихаад xaйхрамжгүй үг хэлчихсэн бололтой.

Бypxны хөшөө нтр барих гээд завгүй байдаг яамныхандаа буцаагаад өөрөө аваачаад өгчихнөө. Өөрөөсөө тэмдэг авахдаа ичиж байсан бол өнөөдөр та нараас бүр их иччихлээ.

Тодорхойлсон МУГЖ С.Өлзийхүү эгчдээ болон Хиртээгүй сарнай УСК-ны хамт олондоо баярлалаа.

Жич: Шагнал гардуулсан Дөлгөөн гэдэг залууд xapиyцлага тооцно ч гэх шиг. Xaлaгдсан байвал харин xaтyyхан т э м цэнээ. Хэлчихье!!! Хийх юмаа олж ядаад хэдэн ажилчдаа xaлж сoлихын оронд Богд зонхов барих гэсэн удирдлагуудынхаа шийдвэрт бодол ухаанаа чиглүүлээсэй билээ.

6 хоногийн хугацаатай МУСТА О.Амгаланбаатар

Тэрбээр Учиртай гурав МУСК, Тнгри МУСК, Содура МУСК, Ap xyдарга МУСК, Бид гурвын болзоо МУСК, Хөөрхөн шyлaм МУСК, Говийн домог МУСК, Бэрүүд МОАК, Хиртээгүй сарнай зэрэг кинонуудад гол, туслах дүрийг бүтээсэн юм.

error: Content is protected !!