С. Тунгалаг бүсгүйн том хүү БИШ

Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олдоr байхгүй юу гэж хэлдэг С. Тунгалаг бүсгүйн том хүү нь гэнэ гэх сэтгүүлч Алтантүрүүгийн зурагтай мэдээлэл цахим орчинд тараад байсан билээ.

Тэгвэл энэ зураг xyдaл мэдээлэл аж. Учир нь зурган дээрх залуу бол сэтгүүлч Г.Алтантүрүүгийн 10 жилийн нэг анги, багын найз нь аж.

энэ талаар мөн сэтгүүлч Алтантүрүү өөрийн тайлбар бичихдээ: Багын найзыг минь Тунгалагийн хүү болгоод баахан түгээжээ. Овортой царайтай миний л буруу байхдаа. Хүүхэд шиг царайтай гээд найзыгаа ч буруутгалаа. Батаа маань харь нутгаас сүр дуулиантай ирлээ дээ.

Тунгалагийн хүүхдүүдийн хувьд нас биeд хүрсэн эрчүүд болсон. Өөрийхөө хоёр хүүд хүсдэг хамгийн сайн сайхныг тэр хоёртоо хүснэ. Уулзахын ерөөл өргөе дөө хэмээжээ.

Хөтлөгч Г.Алтантүрүү Тунгалаг бүсгүйн талаар Тэр маш гайхалтай түүхийг, маш гайхалтай сэтгэлийн тэнхээг бидэнд, зүрх сэтгэлд үлдээгээд явсан. Үнэхээр Б.Тунгалаг бол гайхалтай.

Бид хоёр дараа нь уулын орой дээр суучхаад юм яриад сууж байхад надад Алтантүрүү, надад одоо 90 сая төгрөг байна.

Би одоо эмчилгээнд явах юм бол би бүх мөнгөө үрнэ. Би дахиад ядуу амьдармааргүй байна. Би хоёр хүүгээ дахиад ядуу амьдруулмааргүй байна.

Гэхдээ би урьд нь хоёр хүүгийнхээ төлөө амьдарч байсан. Одоо би мянган төгрөг өгсөн хүн болгоны төлөө амьдарна гэдэг надад аймар байна. Миний сэтгэлийн тэнхээ дийлэхгүй байна гэж надад хэлж байсан. Магадгүй тэр үнэн ч байх.

Тэгээд донор хүлээгээд ололгүй бурхан болсон доо. Би хоёр хүүхэдтэй нь уулзъя гэж нэг их боддоггүй. Яагаад гэвэл очоод би тэр хоёр хүүхэдтэй юу ярих юм бэ? Хоёр хүүхэд одоо аав дээрээ байгаа.

Хэрвээ тэр хоёр нүдэндээ нулимстай байвал би гүйгээд очход угаасаа л бэлэн байгаа хэмээн дурсан ярьж байсан билээ.

error: Content is protected !!