Хөдөөний айл-н хашаанд янгир иржээ

Усгүйдэж тамирдсан янгир, ишиг хоёр Хөдөөний айл гэсэн цахим хаягаараа алдартай Ерөөлтүвшингийн хашаанд иржээ. Тэднийх Ховдын Дөргөн суманд амьдарч байгаа. 

Нутгийн залуустай хамтарч, эх ишиг хоёрыг усалж, Хар Ус нуурын Төрийн хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нарт хүлээлгэж өгсөн байна. Тамирдаж туйлдсан янгир, ишиг хоёрыг Дөргөн сумын удирдлага болон Хар Ус нуурын ТХГ-ын байгаль хамгаалагч нар ярилцаад, эх ишиг хоёрыг тэнхэртэл нь тэжээхээр болжээ.

Өнгөрсөн жил сохорсон байсан уулын янгирыг тэжээж, эдгээж, байгальд нь буцаан тавьж байсан, энэ талаар туршлагатай Мөнхтөр янгир, ишиг хоёрыг гардан тэжээхээр болсон байна.

Нийгмийн сүлжээнд Хөдөөний айл нэртэй блогоороо танигдсан гэр бүл болох Ерөөлтүвшингийнх өнгөрсөн гуравдугаар сард Ховд аймаг руу нүүсэн билээ. 

Ховд аймаг бол олон ястны өлгийн нутаг гэдгээрээ алдартай. Иймээс тэд Монголынхоо өв соёлыг сайн сайхнаар нь харуулсан контентууд хийж Ховд нутагт суурьших болсон. Энэ шийдвэрийг гэр бүлээрээ удаан ярилцаж гаргасан гэдгээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан.

error: Content is protected !!