Зайран Б.Эрдэнэсан Оросын Зөн билгийн тулаан-ы ШИЛДЭГ ДӨРӨВ-т үлдлээ

ОХУ-ын ТНТ телевизийн Зөн билгийн тулаан нэвтрүүлгийн 22 дахь улирал үргэлжилж байна.

Нэвтрүүлгийн шинэ улирлын дугаарт ОХУ, Монгол, Уганда, Казахстан зэрэг улсын 13 зөн билэгтэн өрсөлдсөнөөс Монголын зайран Б.Эрдэнэсан нэвтрүүлгийн Шилдэг дөрөвт шалгарч үлдлээ.

Зөн билгийн тулаан нэвтрүүлгийн энэ сарын 27-нд гарсан шинэ дугаараар, оролцогч зөн билэгтнүүд yчиp битvvлгээp бyyдyyлсaн залуугийн хэргийн мөрөөр даалгавраа гүйцэтгэлээ.

Даалгаврын үеэр Монголын зайран Б.Эрдэнэсан авьяас чадвараа гайхалтайгаар харуулж, шүүгчдийн магтаал сайшаал дор нэвтрүүлгийн Шилдэг дөрөвт үлдэж чаджээ.

Б.Эрдэнэсан нь үе дамжсан зайран юм. Тэрбээр есөн үедээ удам дамжсан бөө аж.

Тэрбээр программист мэргэжилтэй ч 10 жилийн өмнө ер бусын, нууцлаг мэдрэмж төрж эхэлснээр зайран болох замыг сонгожээ. Эхлээд түүний толгой, нуруу өвдөж, онош нь гаралгүй удсан байна.

Б.Эрдэнэсан дөрвөн жилийн өмнө Монголын Зөн билгийн тулаан нэвтрүүлэгт түрүүлсэн билээ.

Үүнийхээ дараа тэр Оросын Зөн билгийн тулаан-д оролцож, түрүүлж байна гэж зүүдэлжээ.

Тэр чонын яс, хэнгэрэг ашигладаг. Б.Эрдэнэсангийн ах Б.Анхбаяр мөн зөн билэгтэн гэнэ.

Түүний чамин уламжлалт эд зүйл нь баруун гартаа барьдаг жижигхэн бамбай. Тэр нь бөөгийн хувьд хөндлөнгийн таагүй зүйлсээс хамгаалахад зайлшгүй шаардлагатай аж.

Оросын сайтууд Б.Эрдэнэсан Оросын Зөн билгийн тулаан-ы эхний дугаарын даалгаврыг гүйцэтгэхээр ирэхдээ Монголын үндэсний хувцас болох дээл өмсөж, баруун гартаа жижиг бамбай барьж ирсэн. Бамбай нь түүнийг бусад оролцогчдын хэл амнаас хамгаалдаг хэмээн бичжээ.

Гэхдээ уг хамгаалалт нь түүнд машины багажинд нуугдсан хүнийг олоход тусалсангүй. Тэр зөв машинаа олоход тун ойрхон байлаа. Б.Эрдэнэсан Улаан машинд хүн байна. Тэр хүн шаргал үстэй гэж шууд хэлсэн ч яагаад ч юм бодлоо өөрчилж, хажуугийнх нь хар автомашиныг заасан.

Ажиглагчид энэ явдлыг Монголын оролцогчийн өмнө даалгавар гүйцэтгэсэн хүний хийсэн зан үйл түүнд нөлөөлсөн гэж үзжээ.

error: Content is protected !!