Хакүхогийн таван дээд амжилтыг Гиннесийн номд бүртгүүлэв

Зодог тайлаад удаагүй байгаа ёкозуна асан Хакүхогийн таван дээд амжилтыг Гиннесийн номд бүртгүүлсэн тухай Японы Сүмогийн Холбоо өчигдөр зарлажээ.

Эдгээр нь дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн, сүмогийн замналынхаа турш нийт 1,187 ялалт байгуулсан, макүчи зиндаанд 1,093 удаа давсан, макүчи зиндаанд ганц ч ялагдалгүй 16 удаа түрүүлсэн, ёкозуна цолтой 84 тэмцээнд барилдсан амжилтууд юм байна.

Есдүгээр сарын тэмцээний дараа зодог тайлсан 36 настай Хакүхо одоо Миягино дэвжээндээ дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.

Өмнө нь түүний нэг дээд амжилт Гиннесийн номонд бүртгэлтэй байсан юм байна.

Шовагийн эриний (1926-1989) хамгийн том ёкозуна Тайхогийн амжилтыг эвдэж, 33 тэмцээнд түрүүлсэн Хакухогийн шинэ дээд амжилтыг 2015 онд анх Гиннесийн номд бүртгэж байжээ.

Эдгээр баталгаанууд Сүмогийн ордны музейд байрлах ажээ

1. Дээд зиндаанд хамгийн олон удаа түрүүлсэн – 45 түрүү

2. Дээд зиндаанд хамгийн олон даваа авсан – 1093

3. Хамгийн удаан Ёкозүна цолтой барилдсан – 84 башё

4. Нийт давсан тоогоор дээд амжилт тогтоосон – 1887 даваа

5. Уналгүйгээр хамгийн олон түрүүлсэн – 16 түрүү

error: Content is protected !!