Жүжигчин Оoноoгийн 3O кг xaccaн итгэмээpгүй нyyц

Дуучин нөхөр П.Идэржавхлангаа даган зохиолын дууны ертөнц рүү зам салсан жүжигчин З.Онон кино урлагийн карьертаа эргэн иржээ. Хэдийгээр Х-ТҮЦ продакшнаар овоглодог ч нөхөртэйгөө хамтран дуу дуулах болсноор түүний жүжигчний карьер тасалдсан гэхэд болно.

Тэдний дуулсан Чи бидэн хоёр дуу нь олны хандалтыг ихээхэн авч, youtube хуудсанд 4.4 сая үзэлттэй болсон нь зарим зохиолын дуучдыг ажилгүй болгосон гэхэд хилсдэхгүй.

Ийнхүү жүжигчний мэргэжлээсээ багагүй хугацаанд завсардсан жүжигчин З.Онон саяхан гоолиг сайхан хүүхэн болсон нууцаа дэлгэжээ. Тэрбээр бага охиноо гарган 80 килограмм хүртэл таргалсан ч Боловсрол телевизийн Бүтэн амьдрал олон ангит кинонд гол дүрд тоглох санал авчээ.

Гэхдээ тус кинонд тоглохын тулд турах даалгавар авсан байна. Ийнхүү хүссэн дүрдээ тоглохын тулд дасгал хөдөлгөөн хийж, дэглэм барин 30 килограмм турж чадсандаа сэтгэл өндөр байгаа гэнэ шүү. Түүний ингэж турахад нөхрийн халамж ч дэм болсон нь гарцаагүй.

Тэгвэл та жүжигчин Ооноо шиг болохыг хүсч байна уу? Ялангуяа зав багатай бүсгүйчүүд ярихаас биш хийж чаддаггүй. Тиймээс заавал фитнесд явалгүйгээр амархан турах 24 3aльтaй аргыг хүргэж байна. Эдгээр аргуудыг тууштай л мepдeж чадвал 30кг хасах асуудал биш Амжилт.

1. Хамгийн хямдхан тураах э.м бол ус. Хоолоо хасахгүйгээр өдөрт 1.5 литр ус уух нь бодисын солилцоог сайжруулж, илүүдэл бодисуудыг гадагшлуулдаг.
2. Ажлаа сайн хийж, олон нийтийн дунд байх. Гэрийн ажид дарагдаад гэртээ байгаад байвал танд турах зайлшгүй шаардлагатай гэж бодогдохгүй. Тиймээс идэвхтэй амьдарч гоо сайхандаа байнга анхаарах хэрэгтэй. Сонирхуулж хэлэхэд мөнгөтэй бүсгүйчүүдийн олонх нь хэвийн жинтэй байдаг. Учир нь тэд өөрийн гоо сайхан, эрүүл мэнддээ мөнгө, цаг хугацаа зарцуулж чаддаг байна.


3. Цайндаа хүнсний хивэг хэрэглэх. Цай уух болгондоо нэг цайны халбага хивэг хутгаж уух нь сайн арга гэдгийг туршиж үзсэн бүсгүйчүүд хэлж байна. Хивэг гэдэс, дотрыг цэвэрлэдэг тул хоолны шингэц сайжирдаг аж.
4. Өглөөний цайгаа тогтмол уудаг хүн амархан турдаг гэдэг. Учир нь их өлсөж байгаад их идэх нь ходоод онд муу, таргалах эх үүсвэр болдог аж. Өглөө ажлаасаа гарахдаа бага ч гэсэн юм идэхийг бүх турах аргууд зөвлөдөг юм.


5. Өглөө 9 цагаас орой 6 цаг хүртэл ажилтай байдаг эмэгтэйчүүд хоолны дэглэм барина гэдэг хэцүү. Гэхдээ та өглөөний цайгаа марталгүй ууж өдөр махтай сайн хоол идэж аваад орой гэртээ харихдаа бага хэмжээтэй, хөнгөн хоол идэж хэвшээрэй. Огцом турахгүй ч жингээ бариад л байх болно.
6. Дэлгүүрээс чихэр, амттан авахдаа аль болох жижиг савалгаатайг авах. Ууттай чихрээ идэж байж л санаа амардаг тул бага чихэр, бага xop иднэ гэсэн үг.


7. Ааруул тураах жоронд ордог гэдгийг ихэнх бүсгүйчүүд мэддэггүй. Гурилтай холиогүй, хөдөөний цэвэр ааруул идэх нь жингээ барих сайн арга болдог. Ааруул идвэл гэдэс ходоод цэвэрлэгдэхээс гадна өег байдаг учир их хоол идэх шаардлагагүй байдаг. Ялангуяа хоолоо хасахаар шийдсэн бол өлccөн үедээ жижигхэн ааруул идэхэд хангалттай.
8. Цагаан гурилаар хийсэн талх, нарийн боовыг хүнсний жагсаалтаас хасах хэрэгтэй.


9. Аль болох хар гурилаар хийсэн, чихэр багатай талх, нарийн боов идэж байгаарай.
apple110. Жимс, ногоо ихтэй хоол идэх. Одоо хийдэг хоолныхоо жорноос махны хэмжээг багасгаж, ногооны орцыг нэмэгдүүлэх. Гэхдээ их төмс идэх ч бас жин нэмэхэд нөлөөлдөг.
11. Аль болох шөлтэй хоол идэж байх. Шөлтэй хоолын олон төрөл байдаг тул сонирхолтой хоол олон олдоно. Хуушуур, цуйван бол тapгалалтын сайн найз юм шүү.


12. Тураах зориулалттай цайнуудын ихэнх нь ногоон цай байдаг. Гэхдээ зүгээр л баахуу цай ч бас турахад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Гэхдээ мэдээж чихэргүй.
13. Кофе уухаа багасгах. Учир нь чихэргүй хар кофе уудаг монгол хүн цөөхөн. Чихэртэй уух юм хамгийн ихээр тapгалуулдаг гэнэ.


14. Аль болох гадуур хооллохгүй байх. Зоогийн газар, ресторанд орсон үедээ хүмүүс сайхан амттай, гоёмсог хоол идэхийг хүсдэг. Тэр гоёмсог хоол нь ихэнхидээ шарсан, хайрсан, колари ихтэй бүтээгдэхүүн орсон байдаг юм.
15. Шатаар дээш доош гарч буух нь таны жинг хасаад зогсохгүй өгзгийг тань өргөж өгдөг гэдгийг мэдэх үү? Тиймээс зүгээр нэг дээш доош алхах бус өгзгөө мэдэрч алхах аваас турахын хажуугаар сайхан өгзөгтэй болох болно.


16. Байнгын хөдөлгөөнтэй байж гэрээ өдөр бүр цэвэрлэж их бага хэмжээгээр хөлөрснийхөө дараагаар шүршүүрт орох нь жингээ хасах хамгийн энгийн бас хамгийн үр дүнтэй алхам юм. Гэр тань ч цэмцийж та ч бас жингээ хасах нь байна шүү дээ.
17. Зогсоо байдалд таны биеийн бодисын солилцоо хамгийн идэвхитэй байдаг. Суугаа байдлаа зогсоогоор сольж хэвшсэнээр өдөрт наанадаж хэдэн зуугаар тоологдох кaлорийг шатаадаг байна.


18. Дэлгүүр хэсэх бол эмэгтэй хүн бүрийн салшгүй хоббинуудын нэг бөгөөд дэлгүүр хэсэх нь тэднийг стресснээс ангижруулах шилдэг эм болж өгдөг. Тэгвэл 2 цаг шоппин хийхэд 450 кaлори шaтаадаг байна.
19. Өөрийн жингээ мэддэг байх. Та яг одоо хэдэн кг байна, хэдийг хacах ёстой вэ гэдгээ тооцоолж турах аргаа сонгох хэрэгтэй


20. Зөв амьсгалж сурах нь таны биeийг эрүүлжүүлэхээс гадна тypаадаг ид шидтэй байгалийн шалгарсан арга гэнэ. Хамраараа алгуурхан амьсгаагаа авч 1 тоолоод амаараа зөөлөн гаргаснаар таны амьсгал зөв хэвийн явагдаж бодисын солилцооны тань хэмжээг нэмэгдүүлдэг байна. Ингэснээр жингээ барих мөн хасах үүсвэр тавигддаг.
21. Хамгийн сүүлд турна гэдэгтэй итгэлтэй байх. Яаж турах вэ гэж байнга үглэж явахын оронд дээрх турах аргуудаас даруй амьдралдаа хэрэглэж эхлээрэй.

Жүжигчин Ооноотой ярилцав

Яриагаа бага насны чинь талаар эхэлбэл ямар вэ?
– Миний бага нас Налайх дүүрэгт өнгөрсөн. Голомт цогцолбор сургуулийн 103 ангийг 2005 онд төгссөн. Багадаа ер нь их тал талын авъяастай, нийгмийн идэвхитэй, найз нөхдийн хүрээлэл ихтэй, хөдөлгөөнтэй л хүүхэд байсан даа. Сагс, волейбол тоглочихдог, урлагийн үзлэгт ордог, юм юмтай л хүүхэд байлаа.

– Хэддүгээр ангиасаа жүжигчний мэргэжлийг сонгочихов оо?
– Жүжигчин болно гэж бодож байгаагүй дээ. Би ТИС-ийн Холбоо Мэдээллийн Сургуульд орно гээд эртнээс төлөвлөөд зузаан тестийн номыг бодчихсон байлаа. Тэр үед миний хамаатны ах эгч хоёр СУИС элсэлтээ авах гэж байна, очоод үзээч гэж зөвлөсөн. Тэгээд Сугар багш дээр анх хувиараа очиж зөвлөгөө аваад тэгээд л санаа шулуудаад сайн бэлдэж байгаад орсон.

– Гэнэтийн шийдвэрээр жүжигчин болох гэж байгаа охиноо гэрийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бэ?
– Ээж, аав хоёр эхлээд их гайхаж хүлээж авсан. Ээж бүр миний охин тэгээд сургуулиа төгсөөд юу болох юм бэ гэж их гайхаж байсан гэсэн. Гэхдээ одоо охиноороо бахархаж байгаа байх аа. /инээв/

– Холбоо мэдээллийн инженер болох гэж байсан хүн гэнэт сонголтоо өөрчилснөөрөө их л зоригтой байж дээ. Урлагийн шалгуур бүхний нүдэн дээр ил байдаг. Гэхдээ сайхан сургуульд орж өөрийнхөө авъяасыг нээж чадсан бас азтай гэж ойлгож болох уу?

– Тийм ээ, азтай байжээ. Сургуулиараа их бахархдаг. Урлагийн тогоонд байгаа бүхий алдар нэртэй сайхан хүмүүс манай сургуулиар дамждаг шүү дээ.

– Сурч байх хугацаандаа өөрийгөө ямар чиглэлийн жүжигчин болох вэ гэдэг багцаа байсан уу?
– СУИС-ийн жүжигчний ангид элссэн оюутнуудын ихэнх нь Драмын театрт жүжигчин болно гэж боддог. Миний хувьд эхэндээ юу ч мэдэхгүй л явж байсан. Гэхдээ драмын театрт орно гэж бодож байгаагүй. Харин төгсөх курстээ орохдоо яг юу хийнэ ээ гэж маш их бодсон. Жүжигчний мэргэжил олгодог олон сургууль байдаг, жил тутам хэдэн арван жүжигчид төрж байгаа. Энэ өрсөлдөөн дундаас ялгарч гарна гэдэг их хэцүү л дээ. Тэгээд нэг хэсэг МҮОНТ-ийн Шигтгээ гэдэг загварын нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Бас дадлагаа Х түц продакшинд хийсэн. Тэр үед төгсөөд эндээ үлдчих юмсан гэж бодож байсан.

Ингээд сургуулиа төгсөхөд МҮОНТ-ийн нэвтрүүлэгч эсвэл Х түц продакшний жүжигчин гэсэн хоёр сонголт тулгарсан. Тэгээд л анхнаасаа дурласан жүжигчний мэргэжлээ сонгосон доо.

– Босго өндөртэй гэгддэг Х түц продакшнд жүжигчнээр үлдэнэ гэдэг нэлээд авъяас хэрэгтэй байхаа?
– Ер нь бол тийм шүү. Би одоо ч гэсэн үндсэн жүжигчин нь биш шүү дээ. Анх жилийн гэрээтэй орсон, одоо гэрээ дуусаад жинхлэх үгүйгээ шийднэ дээ.

– Танай продакшний бусад хамтлагуудаас давуу, онцлог тал нь юу байдаг юм бэ?
– Хамгийн бахархалтай зүйл гэвэл манайд МУ-ын Гавьяат Жүжигчин хоёр байдаг. Мөн чадалтай сэтгэлтэй сайхан жүжигчид ч байна. Эд нар дотроосоо би Одноо эгчийгээ хүндэлж хайрлаж явдаг. Саяхан Бараа ах Одноо эгч хоёр маань охинтой болсон. Нэмж хэлэхэд манайхан драмын аль ч төрөлд тоглох чадвартай гэдгээ харуулсан.

– Өнөөгийн манай шоу бизнесийн ертөнцөд хошин урлагийн салбарын хөгжил харагдахгүй байгаа юм шиг надад санагддаг. Одоо бүх продакшнуудын үзүүлбэр ерөнхийдөө адилхан болсон юм шиг. Чиний хувьд ирээдүй нь хэр харагдаж байна вэ?
– Би тэр чиглэлийг тодорхойлно гэдэг хэцүү л дээ. Гэхдээ манай продакшний хувьд дан ганц хошин урлаг гэлтгүй драмын олон жүжгүүдийг амжилттай тоглосон байгаа. Мөн кино урлагийн салбарт ч амжилттай байна.

– Танай продакшний хувьд залуу жүжигчиддээ их боломж олгодог юм шиг харагддаг. Чиний хувьд продакшнийхаа шинэ үеийн төлөөлөл гэхэд уран бүтээлээр арвин байна. Уран бүтээлийнхээ талаар ярих уу?
– Манай хамт олон өнгөрсөн хавар МУ-ын Төрийн соёрхолт, Гавьяат Жүжигчин Д.Сосорбарамтай хамтраад Сайтар эргэцүүл хэмээх философийн жүжиг тавьсан. Энэхүү жүжгийн гол дүрд тоглосон. Зун Учиртай гурван толгой хэмээх уран сайхны киноны Хоролмаагийн дүрийг бүтээлээ.

Сүүлийн үед манай продакшний 2012 хошин шоу тоглолт амжилттай болж өндөрлөсөн байгаа. Мөн ТВ 9, UBS телевизүүдтэй хамтран Баярын мишээл тусгай дугаарын зураг авалтад оролцож дуусгалаа. Яг одоогийн байдлаар амралтын байдалтай байна даа.

– Нөхөртэй яаж танилцсан бэ?
– Бид хоёр сургуулийнхаа дотуур байранд танилцаж байсан юм байна. Анх Идэрээ намайг харсан байх аа. Над руу мессэж бичээд би хариу бичээд тэгээд л хоёрдугаар курстээ танилцаж байсан. Байнга тааралдсаар байгаад сүүлдээ хармаар санагдаад байдаг болчихдог юм байна лээ. Тэгж байхад Идэрээ сар гаруй хөдөө сүлжээгүй газар очоод тэр үед маш их санаж байсан. Ингээд л хайртай болсноо мэдэрсэн дээ. Тэгээд ирэхэд нь аягүй хурдан үерхчихсэн. /инээв/ Удалгүй охинтой болсон. Манай охиныг И.Энхжил гэдэг. Их содон нэртэй.

Одоохондоо бид хоёр их завгүй ачаалалтай ажиллаж байгаа болохоор миний охин Налайхд манай эмээ өвөө дээрээ байгаа, тэнд цэцэрлэгт явдаг.

– Нюанс хамтлагийн шинэ дуучин Дүйнхоржавыг чиний багын найзтай гэрлэхэд Идэрээ та хоёрын хичээл зүтгэл их байсан гэж сонссон. Энэ үнэн үү?
– Тийм ээ, Манай Дүйнхор, миний багын найз Хишгээ хоёр хоорондоо маш адилхан зантай. Тийм болохоор Идэрээ бид хоёр ярьж байгаад танилцуулсан юмаа.
Надад дунд сургуулиасаа найзалсан арван найз охин байдаг. Хар багаасаа байнга л хамт байдаг байлаа. Одоо ч гэсэн холбоотой байдаг. Найзууд маань ихэнх нь гэр бүлтэй болсон болохоор тэр бүр уулзалдаад байж чаддаггүй ч тэмдэглэлт өдрүүдээ байнга л хамт өнгөрөөдөг. Энэ шинэ жилийн баярыг ч гэсэн гэр бүлийнхээ найзуудын хүрээнд тэмдэглэнэ гэж бодож байна.

error: Content is protected !!