Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа өөрийн байр сууриа илэрхийллээ

БНСУ-д дээд ангийнх нь 4 охин нийлж Монгол сурагч А-г 6 цагийн турш бүлэглэн зодож, дapaмтaлcaн aймшиrт хэрэг гарч нийгмийг цoчpooгooд байгаа юм. Энэхүү мэдээлэл Солонгос болон Монгол улсын хэвлэл мэдээллээр цацагдсан даруйдаа олны анхаарлын төвд байгаа бөгөөд улсынхаа иргэнийг хамгаалахын тулд ард иргэд, олны танилууд дуу хоолойгоо нэгтгэж эхнээсээ жагсаал цуглаан зохион байгуулаад байна.

Тэгвэл НҮБ-ын хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа гэнэт ухаан орсон мэт анх удаа хүүхдийн xvчиpxийлэлтэй холбоотой асуудалд дуугарав. Хүүхдийн төлөө хамгийн түрүүнд дугарч тэдний эрх ашгийг хамгаалах ёстой хүн нь таг чиг байдагт олон хүмүүс б.ухи.мда.лт.ай байдаг юм. Тэрээр өөрийн цахим хуудаснаа:

БНСУ бол Монголчууд олноороо амьдран суудаг, олон мянган монгол айлын амьжиргаа амь зуулгатай холбоотой чухал орон. xvчиpxийлэлд өpтсөн хөөрхий монгол охиноо өмөөрөөд, цаана нь эрх ашиг нь хөндөгдөж болох олон мянган монголчуудаа бодоод энэ удаад олигтойхон шиг хөдөлж өнөөх байнга ярьдаг дипломат ур чадвараа гаргаад монголчууд чинь бас өмөөрөх төртэй улс гэдгийг харуулна гэдэгт итгэж байна хэмээжээ.

Мөн Солонгосын ерөнхийлөгчид гомдол гаргах сайтад 200.000 хүн санал нэгдсэнээр энэ хэргийг тус улсын ерөнхийлөгч авч хэлцэх юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар 172438 монголчууд санал нэгдээд байна.

error: Content is protected !!