ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн уурыг хүргэсэн Мөнхжинг албан ёсоор шалгаж эхэлнэ гэдгээ мэдэгджээ

Олны дунд Тэрбумтан Мөнхжин хэмээн алдаршсан IH койн төслийн удирдагч Мөнхжин сошиал хэрэглэгчдийн зүгээс ирж байгаа хардлага дайралт тэсэхийн аргагүй хүнд байгаа тухайгаа бичиж сүүлийн үед багагүй бухимдалтай байгаа нь сошиал хаягнаас нь мэдэгдэнэ.

Тэрээр: Нийтээрээ Toxic, trash, залхуу, амаа онгойлгоод дээшээ харж хэвтээд бусдаас юм нэхээд хэвтэж байдаг тул, та нар ингэж амьдардаг юм. Хохь нь хэмээн нийтэлсэн нь ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн дургүйцлийг ихээхэн төрүүлжээ.

Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсанд: Бүүр нэг аархсан, доромжилсон, дээрээс харьцсан дээрэлхсэн ийм нөхөд ч дээ. Аливаа бизнест ёс зүй, хүнд төлөвшил, ухамсар гэж байх ёстой. Баахан мөнгө босгож аваад үнэтэй байр, машин авлаа гэж сонсогддог нөхдийг хэрэг үүсгэн шалгах хэрэгтэй. Цагдаагийн ерөнхий газар Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгах хэрэгтэй гэжээ.

Харин түүний ийнхүү бичсний дараа дугаараа нууцалсан дугаарыг Aлнa хэмээн зaнaлхийлсэн дуудлага ирсэн тухай мэдэгджээ.

Түүний бичснээс харвал ийнхүү заналхийлсэн дуудлага хийсэн хүн нь О.Мөнхжин хэмээн таамаглаж буй нь харагдаж байгаа бөгөөд олон нийт ч тийнхүү дүгнэжээ.

Тэдний дунд ийнхүү ширүүхэн үл ойлголцол үүсч ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ О.Мөнхжинг шалгана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн бол О.Мөнхжин нийгмийн ирэх сөрөг хандлагад уурлаж бухимдсан бичвэр хөвөргөсөн хэвээр байгаа юм.

О.Мөнхжин: Зүгээр мөрөөрөө сая сая доллараа арилжаанаас олчихоод далайн эрэг дээр Мимосагаа шимээд суугаад байж болох байсан шүү! Утаатай Улаанбаатарт чинь амьсгалж ч чадахгүй, дээр нь салхи хагалсныхаа төлөө дарамтлуулан нүдүүлэх шаардлагагүй байсан шүү.

Нэг олонд тустай зүйл хийе, гаднаас доллар татъя, хөгжил дэвшил рүү өөдлөе гэхээр бөөн хар хэл ам. Анх IHC гарч байхад муулж бөөн хэл ам болж байсан өвгөшүүл, авгай нар өөрсдөө хөгийн койнуудын зөвлөх болоод *аачихсан. Та нар бол жинхэнэ алиалагчид!

Наад муу 677 саяын G63 – ыг чинь 08/13 -нд авсан юм. 700 саяын Rolls Royce- ыг чинь аль 5-р сард авсан юм. Манай койны IEO 08/25-нд болсон!

Үхсэн… Та нар шиг өлмөн зөлмөн залхуу юмнууд байгаа биш. Та нар дээр л койн гаргаад луйвар хийв гэж. Та нар шиг тийм зoлбин, өлөн биш.

Өнөөдөр манай койны анх гарсан ханш, одоо байгаа ханшийг бусад койнуудтайгаа харьцуулаад үз! Толгой тархитай юм бол хэдэн бирж рүү ороод харчих.

Өөрийнхөөрөө ч байж болохгүй, одоо сүүлдээ гадаадад ажлаа хийж байгаа ч стори хийж болохоо байлаа!
Их дарамтлаад байвал чинь энэ төслөөс чинь нэг ч койн авахгүй гарлаа! Дэлхий миний талбар. Хаана ч очоод хаан шиг амьдарчихна.

Өөрсдөө шийд, XAP TAMЫН ТОГООНЫ ҮЛГЭРИЙН ХАР МАССАА! ҮГҮЙ БОЛ, БИД ЗҮГЭЭР АЖЛАА ХИЙЕ БОЛОХ УУ?

Ийнхүү түүний ар араасаа хөврөа бухимдалтай постууд нь хамтрагч Б.Идэр-Од, Гантиг нарт дараа болж байгаа тухай тэрээр бичээд цаашид хэрүүл, хэл амнаас хол байна гэдгээ илэрхийлжээ: 

О.Мөнхжин: Ямар ч ядарсан зүдэрсэн, эсвэл баян тансаг Монгол хүний зүрхэнд энэ нэг хэрүүлтэй уруултай, утаатай түгжрэлтэй, шороо тоостой Улаанбаатар минь, Монгол минь л байдаг байх. Авлигачид, төрөөс төрсөн тербумтнууд гэх хүмүүс нь ч тэр, Монголоо тодорхой хэмжээнд боддог учраас л өнөөдөр БҮХЭЛ БҮТЭН ТУСГААР УЛС, ҮНДЭСТЭН хэвээрээ байгаа гэж боддог шүү! Би ч чадлынхаа хирээр улсдаа хувь нэмрээ оруулж, MOT Wealth Academy – гаараа хэдэн мянган залуусын амьдралыг өөрчилсөөн. Улсдаа ч овоо татвар төлөгч. Одоо ч сошиал сувгуудаараа дагагчиддаа дэлхийн зах зээлээс ашиг олз олж өгсөөр л байгаа.

Инээсэн болгон найз биш, ууралсан болгон нөхөр биш гэдэг шиг, би шүүмжилсэн болохоороо эх орондоо хайргүй, үл тоосон гэсэг үг биш. Хайртай болоод л бухимдаад, сайн сайхан руу өөрчилмөөр санагдаад л бачимдан, хатуухан бичдэг. Амин хувиа борлуулаад л, өөрөө л сайхан амьдраад гадаадад далайн эрэг дээр хэвтээд байж болох ч, яаж ийгээд л Монголоо бодоод л гүйх юм. Эцэстээ мөнгө амьдралын зорилго маань биш юм билээ. Хэрэв мөнгө л зорилго байсан бол өөрийгөө ч, гэр бүлээ ч зовоон стрессдүүлэн, олны хардалт сэpдэлт, гvтгэлэг дopoмжлол аван байж одоогийн төслөө хамтран эхлүүлүүлцэхгүй байсан биз.

IHC – Inflation Hedging Coin – дээ IHC коммунити бүрэн итгэлтэй байгаарай. Бид маш сайн ажлууд хийсээр ирсэн, хийсээр ч байгаа, хийх ч болно. Бид зөвхөн Монголчууд биш, дэлхийн иргэдтэй коммунити болох цаг хаяанд бий. Хэл амтай нь л би болохоос зөвхөн Мөнхжин биш, асар өндөр чадвартай, манай удирдлагын багууд бол надаас хол илүү мэдлэг, чадвар, туршлага, боловсролтой залуус бий. Хааяа хэл амаараа тэднийгээ чирчихгээд байх юм. Буруу байвал надад л өгөөрэй.

Яалтачгүй сайн ажлууд хийгдэж байгаа, хийдэг тул итгэлтэй, бардам байдаг юм шүү. Явцгүй болсон бол хулчийгаад дуугүй л суух байх. Ер нь бол давхар иртэй хутган дээр яваагаа маш сайн мэднэ ээ. Нэг ир нь, IHC дэлхийд амжилт олвол бид Монголын баатрууд болж, нөгөө талд бүтэлгүйтэн токен маань үхвэл үндэстний дайсан болох байх. Гэхдээ дэндүү итгэлтэй байгаа. Гадаадаар явж хэлэлцээр хийх, мундаг дэлхийн хүмүүстэй уулзах бүртээ улам итгэлтэй болсоор байгаа. Төр засаг маань шинийг эхлүүлсэн залуусаа ажлыг нь хийлгэж, хааж боохгүй байгаад нь бас их баярлаж байгаа. Бид амжилттай явбал Монголын эдийн засаг ч төрөлжиж, олон хүний амьдрал, аж ахуй өөрчлөгдөж, улсад маань Turning Point ирж болох…

Хүчтэй Хамтдаа гэдэг Ардкойны слоган үг их гоё. Хүчтэй Хамтдаа!!! Хэл ам, хэрүүл тэмцлээс залхаж байна. Биднийг ажлыг нь хийлгэ. Тайван орхи. Ядаж он гараад сайн, мууг нь шүү!

error: Content is protected !!