Ч.Номин сайдын нэр хүндэд хүндэтгэлгүй хандсан хэмээн Э.Одбаярыг 100 мянган төгрөгөөр тopгoжээ

No Double Standard хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаярыг Соёлын сайд Ч.Номингийн нэр төр, алдар хүндэд нь хүндэтгэлгүй хандсан гэх үндэслэлээр 100 мянган төгрөгийн Зөрчлийн ш.ий.тг.эл оногдуулжээ.

Тодруулбал, Э.Одбаяр өөрийн сошиал хаягтаа, Чингис хаанаас өмнө Ази Европ хоёр тив хоорондоо холбоогүй байсан гэж Соёлын саад xyдлaa шaaж болохгүй. Ази Европын харилцаа одоо мэдэгдэж буйгаар 2500 жилийн өмнө, Торгоны зам буй болоод 2000 гаруй жил болж байна.

Их Монгол болоод Их Хааны түүх 800 гаруй жилээр тоологдоно. Хopмoй сехдөг хөлчүү улсын их баяр наадам бий болоод 2 жил болж байгаа, түүнийхээ тухай л ярьж үз МАН гарууд аа гэсэн мэдээллийг нийтэлжээ.

Анх Гацууртын Чинбатын охин гэдгээрээ олноо танигдсан Ч.Номин Монгол ТВ-г удирдан дэлхийн шоуг монголчуудад хүргэн сайн менежер болохоо харуулсан.

2021 оны 1 сарын 29-нд Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд танилцуулснаар түүнийг Соёлын сайдаар ажлуулах болсноор олон нийтээс үргэлж л шүүмжлэл хүртэх болсон.

Тэрбээр 1983 оны 6-р сарын 10-нд мэндэлсэн бөгөөд одоо 38 настай залуухан сайд.

Боловсролын хувьд Улаанбаатар хотын 10 жилийн 45 дугаар дунд сургууль, Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус төгссөн тэрбээр нөхөр болон 3 хүүгийн хамтаар амьдардаг.

error: Content is protected !!