Бодибилдинг, фитнессийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ Г.Угалзцэцэг: Баяр хүргээрэй надад Бараг л бүх шагнал,медаль бүгдийг нь авсаан

Бодибилдинг, фитнессийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ Гамбагийн Угалзцэцэг дахин төрийн дууллаа эгшиглүүллээ.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ. Баяр хүргээрэй надад Бараг л бүх шагнал,медаль бүгдийг нь авсаан.

Өөрийн үндсэн ангилал WOMANS FIGYRE ангилалд мөнгөн медаль,ангилал өгсөж буюу бодибилдинг фитнесийн эмэгтэйчүүдийн хүнд ангилал WOMANS PHYSIQUE ангилалд алтан медаль,Үнэмлэхүй ялагч,нэг тайзан дээрээс WOMANS FIGURE ,,WOMANS PHYSIQUE 2 ангилалд 2 ланд нь 2 PRO карт буюу МЭРГЭЖЛИЙН тамирчины эрх,түүнчилэн хамгийн олон оролцогч,үзэгчидтэй тайзан дээр МОНГОЛ-н төрийн дуулалыг эгшиглүүлж MR.OLYMPIA хүндэтгэлийн пайз гардан авлаа.

Үнэхээр төсөөлөхийн аргагүй байна. Амжилт хэзээ ч ганц хүнийх байдаггүй.

Бүхнээс түрүүнд МБФХ болоод мөр зэрэгцэн яваа бүх тамирчид,хамгаас хайртай гэр бүл болох МӨНГӨНБАЯР, МОЙЛОО, ЭНХТЭМҮҮЛЭН, АЛТАНЦАЦРАЛ-даа баярлалаа.

Миний гайхалтай гэр бүл болох CHAMP FITNESS-хэндээ бүгдэд нь,үргэлж урамшуулж,үргэлж намайг хурцалж байдаг сошиалын бүх найзууддаа,уул шиг түшиж байдаг ХӨВСГӨЛ нутгийн ард түмэн,уул усандаа,Бүх МОНГОЛЧУУДДАА талархмаар байна.Та наргүйгээр би ийм амжилтын эзэн болж чадахгүй.Зүгээр л МОНГОЛ гэж дуудуулах ямар огшмоор байдагийг мэдэхүү.

Үргэлж хамт байдаг @scitecnutrition.mongolia @bataarfit @terelj_us талархая.Энд хэдий ганцаараа ирсэн ч орчуулга хийж, бүхий л зүйлд минь тусалсан 16 настай гайхалтай хүү Наранжавдаа баярлалаа. Монголдоо буухыг тэсэн ядан хүлээж байна гэжээ.

error: Content is protected !!