Топ модель Д.Болормаа: Миний ганц хүү намайг эмээ болгосон. Хүмүүс эмээ боллоо л гээд байдаг, эмээ болох шиг сайхан зүйл байдаггүй юм байна

Монгол модель” агентлагийн захирал Д.Болормаа 1990 оноос загвар өмсөж эхэлжээ. 2001 онд Э.Одгэрэлийн хамт Топ модель цол хүртсэн аж.

Монголын төдийгүй Азийн топ модель хэмээн үнэлэгддэг тэрбээр анх шилмэл загварын ордонд оёдолчин хийдэг байжээ. Тухайн үед тус компани өөрийн бүх загвар өмсөгчдөө давхар ажил хийлгэдэг байсан нь энэ юм.

49 нас гарч байгаа ч байраа тавьж өгөх болоогүйгээ нотлон тайзнаа гунхсаар байсан тэрбээр 30 настайдаа өөрийн гэсэн загварын агентлагтай болсон юм. Д.Болормааг топ загвар өмсөгч төдийгүй сайн багш гэдэгтэй олон хүн санал нэгдэнэ. Түүний шавь нарын тоо хэдийнэ 3000 хол давжээ.

Тэрбээр 1972 оны нэгдүгээр сарын 29-нд төрсөн. Азийн топ модель Д.Болормаа 45 насандаа эмээ болсноос хойш олны өмнө ховорхон харагдах болсон. Ерээд оны загвар өмсөгчдөөс Азид хамгийн их амжилт гаргасан нь Д.Болормаа.

Өнгөрсөн хугацаанд Монгол модель агентлагаа ажиллуулж хөшигний ард олон шавь нар, мисс, моделиудыг мандуулж суугаа тэрээр Говь брэндийн нүүр царай болж, моделийнхоо хувьд comeback хийж байв. 

Д.Болормаатай хамт дизайнер Д.Отгонжаргал хамт байна. Д.Отгонжаргалын нөхөр, Говь компанийн нүүр царайгаар хамгийн олон удаа сонгогдон ажилласан Энхболдод загварын алхаа зааж, энэ амжилтанд хөтөлсөн хүн нь гарцаагүй Топ модель Д.Болормаа билээ.

Загварын ертөнцийн хар ирвэс гэгддэг эрч хүчээр дүүрэн загварын акулын одоогоос хэдэн жилийн өмнө өгч байсан сонирхолтой ярилцлагыг уншигч танаа эргэн сануулан хүргэж байна.

-Ёстой олддоггүй ховор хүнтэй ярилцлага хийх завшаан тохиосонд баяртай байна. Өнгөрсөн хугацаанд та хэтэрхий нам жим байлаа. Хэвлэлээр зөндөө ч дайрууллаа. Олны танил явах хэцүү байх аа? 

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нэг хэсэг олонтойгоо бужигналаа. Жаахан нам жим л байя гэж бодсон юм. Би Монголын загварын ертөнцөд маш их үүрэг гүйцэтгэх юмсан гээд зүтгэчихсэн. Энэ утгаараа багш гэдэг нэр зүүгээд явж байгаадаа баяртай байна. Заавал ярилцлага, зураг, рекламанд орох шаардлагатай биш. Нэг хэсэг бүгдэд нь ороод ханачихсан. Одоо бол ярилцлага, рекламанд орох сонирхолгүй болжээ. Харин багш гэдэг утгаараа хүүхдүүдээрээ л бахархаж, огшиж амьдарч байна. Би өөрөө моринд их хайртай болохоор уяачидтай адилхан өөрийгөө төсөөлдөг болчихож.

Хүүхдүүдээ уралдаан тэмцээнд ороод ирэхээр ололт амжилттай талыг нь харж, цаашид юун дээр анхаарах вэ гээд ажил ихтэй. Миний өөрийн заасан хичээл, зүтгэл шавь дээр харагдаж, шавь маань амжилт гаргаад ирэх тэр торгон агшин л хамгийн сайхан болж дээ.

-Шавь нар тань амжилтад хүрээд зогсохгүй гэр бүлд тань нэг шинэ хүн мэндэлсэн гэх сайхан мэдээ сонссон. Та 46-хан насандаа эмээ болчихсон юм билээ?

 -Миний ганц хүү намайг эмээ болгосон. Хүмүүс эмээ боллоо л гээд байдаг, эмээ болох шиг сайхан зүйл байдаггүй юм байна.

-Үнэн гэж үү. Загварын ертөнцийн үзэсгэлэнтэй “акул”-ыг ингэж ярьж байгаад нэг л итгэхгүй байна шүү. Эмээ болчихлоо гэж хэлэхээсээ ичихгүй байна уу?

 -Хүмүүс эрт эмээ болмооргүй байна, битгий эмээ гэж дуудаад бай гээд л дургүй байдаг. Надад бол үнэхээр сайхан байна. Амьдралын гол утга учир эрүүл мэнд, эгэл амьдрал. Маш их ажилтай явж байгаад орой гэртээ дөнгөж хөл тавихад л миний хөөрхөн ач өөдөөс инээд алдан угтаж, ядаргаа шууд л тайлагдана. Стресс, ядаргаа, бухимдал тайлах эм чинь миний ач. Би гэртээ ороод л ачтайгаа хэл нь ойлгогдохгүй гадаадаар ярьж эхэлнэ шүү дээ.

Ач, зээгээ үзэхээр төрсөн үрээсээ ч илүү хөл алдан хайрладаг гэдэг үнэн юм байна уу?

 -Гарцаагүй үнэн юм билээ. Тэр хөөрхөн зулзагыг хараад л би хайраараа сөгддөг юм.

Та сайн эмээ бололтой. Азийн топ модель маань эгэл сайхан амьдралд умбаж л яваа юм байна. Бас таны амнаас зайлшгүй сонсох нэг асуулт байна. Хамгийн сүүлд танай агентлагийн модель гэгдэж явсан Сэлэнгэ таны талаар их эвгүй ярилцлага өгсөн. Тэр ярилцлагыг уншсан байх? 

-Сэлэнгээгийн хувьд анх 15-тай манай агентлагт ирсэн. Би их мундаг охин болгосон. Хүн савнаасаа халиад ирэхээр тэнэглэж эхэлдэг. Яг тэр нь л Сэлэнгээ дээр харагдсан. Дэлхийн мисст оролцож, гадаад дотоод яваад ирэхээр өөрийгөө дэндүү мундаг болчихлоо гэж бодсон байх.

Намайг их муухайгаар ярьсан байна лээ. Хуруу гараараа чичилж дайрсан гээд л. Зөндөө гэрч бий. 15, 16 хүн хажууд байсан. Гол нь уучихсан над дээр ирээд Сайн уу ч гэж мэндлээгүй. Тэгэхээр нь миний шавь ийм болчих гэж дээ гээд Чи барагтайхан байгаарай гэсэн юм.

error: Content is protected !!