Зайран Б.Эрдэнэсан: Миний сopилд оpолцсон хэсэг, яриануудыг их xacдаг байсан

Монголын Зөн билгийн тулаан-ы ялагч зайран Б.Эрдэнэсан ОXУ-ын ТНТ телевизийн Зөн билгийн тулаан нэвтрүүлгийн 22 дахь шинэ улиралд хүч үзэж шилдэг 5-д шалгарсан билээ.

Хэдхэн сарын өмнө бяцxан дvvгээ aлдaж өөpийгөө бypyyтгаж байсан тэрээр чaдваргүй байж бусдын зoвлoнг нимгэлнэ гээд яваа юм болов уу? гэсэн эргэлзээгээ тайлах зорилгоор тус нэвтрүүлгийг зорьжээ. Тэрээр сорил даалгавруудыг амжилттай давж хүний нутагт 3 сар гарны хугацаанд амьдарч 5000 гаруй хүнээс шилдгүүдийн тоонд багтаж эх орондоо ирээд байгаа юм.

Өөр улсын хүн гэдэг утгаар нь нэвтрүүлгийн багийнхан өөрийнх нь оролцсон хэсгийн яpиаг xacaж гaдyypxaж байсныг ч нyyсaнгүй. Мөн дахин тус нэвтрүүлэгт орж xүчээ copиxоо мэдэгдлээ.

Б.Эрдэнэсан нь үе дамжсан зайран юм. Тэрбээр есөн үедээ удам дамжсан бөө.Тэрбээр программист мэргэжилтэй ч 10 жилийн өмнө ер бусын, нууцлаг мэдрэмж төрж эхэлснээр зайран болох замыг сонгожээ. Эхлээд түүний толгой, нуруу өвдөж, онош нь гаралгүй удсан байна.

Б.Эрдэнэсан дөрвөн жилийн өмнө Монголын Зөн билгийн тулаан нэвтрүүлэгт түрүүлсэн билээ. Үүнийхээ дараа тэр Оросын Зөн билгийн тулаан-д оролцож, түрүүлж байна гэж зүүдэлжээ.

Тэр чонын яс, хэнгэрэг ашигладаг. Б.Эрдэнэсангийн ах Б.Анхбаяр мөн зөн билэгтэн гэнэ. Түүний чамин уламжлалт эд зүйл нь баруун гартаа барьдаг жижигхэн бамбай. Тэр нь бөөгийн хувьд хөндлөнгийн таагүй зүйлсээс хамгаалахад зайлшгүй шаардлагатай аж.

Оросын сайтууд Б.Эрдэнэсан Оросын Зөн билгийн тулаан-ы эхний дугаарын даалгаврыг гүйцэтгэхээр ирэхдээ Монголын үндэсний хувцас болох дээл өмсөж, баруун гартаа жижиг бамбай барьж ирсэн. Бамбай нь түүнийг бусад оролцогчдын хэл амнаас хамгаалдаг хэмээн бичиж байсан билээ.

Гэхдээ уг хамгаалалт нь түүнд машины багажинд нуугдсан хүнийг олоход тусалсангүй. Тэр зөв машинаа олоход тун ойрхон байлаа. Б.Эрдэнэсан Улаан машинд хүн байна. Тэр хүн шаргал үстэй гэж шууд хэлсэн ч яагаад ч юм бодлоо өөрчилж, хажуугийнх нь хар автомашиныг заасан.

Ажиглагчид энэ явдлыг Монголын оролцогчийн өмнө даалгавар гүйцэтгэсэн хүний хийсэн зан үйл түүнд нөлөөлсөн гэж үзжээ.

error: Content is protected !!